Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотод Өргөн зурвасын өндөр хурдны утасгүй...
Улаанбаатар хотод Өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт
2016-07-04
Улаанбаатар хотод Өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт Улаанбаатар хотод Өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2016.07.05

Сонгон шалгаруулалтын дугаар:            СШ/ӨЗӨХИ/2016/1

Сонгон шалгаруулалтын нэр:      Улаанбаатар хотод Өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт.

Өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл нь Улаанбаатар хот, гэр хороололын бүс нутагт  эцсийн хэрэглэгчид харьцангуй хямд үнэ бүхий өндөр хурдны интернетийн үйлчилгээг хүргэх зорилготой юм.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь дор дурдсан нөхцөлтэйгөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 

Үйлчилгээний төрөл

Ашиглах радио давтамжийн зурвас

Олгох эрхийн тоо

1

Улаанбаатар хотод Өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернетийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт

 

3400-3600 MГц

1

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт Банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.

Сонгон шалгаруулалтыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зарлаж байна. Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтад оролцогч этгээд зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төслийг ирүүлнэ.  

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг мөн доорх хаягаар авч болно.

Хаяг:                           Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

                                    Метро бизнес төв, 5-р давхар, Д.Сүхбаатарын гудамж -13

                                    Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14201, Монгол Улс.

Утас:                          304258, 304257 Факс: 327720

Веб хуудас:              www.crc.gov.mn

Цахим шуудан:        info@crc.gov.mn