Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны “www.zipcode.mn”, цахим хуудас...
Харилцаа холбооны зохицуулах хорооны “www.zipcode.mn”, цахим хуудас болон “zipcode.mn, crc publication” мобайл аппликэйшнуудыг сайжруулах, мэдээллийг шинэчлэн хийх зөвлөх үйлчилгээний урилга
2016-06-18
Харилцаа холбооны зохицуулах хорооны “www.zipcode.mn”, цахим хуудас болон “zipcode.mn, crc publication” мобайл аппликэйшнуудыг сайжруулах, мэдээллийг шинэчлэн хийх зөвлөх үйлчилгээний урилга Харилцаа холбооны зохицуулах хорооны “www.zipcode.mn”, цахим хуудас болон “zipcode.mn, crc publication” мобайл аппликэйшнуудыг сайжруулах, мэдээллийг шинэчлэн хийх зөвлөх үйлчилгээний урилга

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “www.zipcode.mn”, цахим хуудас болон “zipcode.mn, crc publication” мобайл аппликэйшнуудыг сайжруулах, мэдээллийг шинэчлэн хийх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь цахим хуудасыг хэрэглэгчдэд нийцүүлэн хайлтын системийг боловсронгуй, ойлгомжтой болгох “zipcode.mn, crc publication” мобайл аппликэйшнуудын өгөгдлийг сайжруулахад оршино.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорх мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Мэдээллийн технологи чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөц, тоног төхөөрөмж, ажлын байр, эргэлтийн хөрөнгийн хүрэлцээтэй эсэхийг нотлохтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга.
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл.

Тус хороо нь ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаварыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж байгууллагын цахим хуудсаар зарлана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 06 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 24-ний өдрийн 09:00- 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Тодруулгыг ЭЗМЗА-ны мэргэжилтэн С.Дашбалбар

Утас: 99094645

Факс: 327720

Цахим шуудан: info@crc.gov.mn

Цахим хуудас: www.crc.gov.mn

Хаяг: Метро бизнес төв а блок 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-XIII

Чингэлтэй дүүрэг УБ 14201

Утас: 304258,304257