Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 95 жилийн ойн...
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 95 жилийн ойн баярын хурал, ICT AWARDS амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2016-06-10
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 95 жилийн ойн баярын хурал, ICT AWARDS амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 95 жилийн ойн баярын хурал, ICT AWARDS амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын хурал 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр болж өндөрлөлөө. Хуралд мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл мөн үе үеийн холбоочид, ахмадууд ирж хүндэтгэлийн үг хэлж төрийн одон медаль хүртсэн болон салбарын жуух, баярын бичгээр шагнагдаж буй нийт 70 гаруй инженер техникийн ажилтнуудад шагналыг гардуулж өглөө.

Мөн 95 жилийн ойн баярын хурлын үеэр 2 дугаар сард зохион байгуулагдсан салбарын урлагийн наадмаас шалгарсан шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн концертийг Монголын цахилгаан холбоо ХК-ийн хамт олон амжилттай зохион байгуулсан юм.  

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ICT AWARDS” буюу салбарын шилдгүүдийг тодруулах хүндэтгэлийн арга хэмжээ 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр боллоо. “ICT EXPO 2016” үзэсгэлэнд оролцсон салбарын байгууллагуудаас дараах төрлүүдээр нийт 8 шилдгийг тодрууллаа. Үүнд:  

“Шилдэг технологи”-иор Юнител группын  4G-LTE,

“Шилдэг үйлчилгээ”-ээр Жи-Мобайл ХХК-ийн Хөдөөгийн дэд бүтцийн үйлчилгээ,

“Шилдэг санаачлага”-аар Монкабель системс ХХК-ийн царай таних систем,

“Шилдэг шийдэл”-ээр Ай Ти Зон ХХК-ийн Mogul box,

“Шилдэг бүтээгдэхүүн”-ээр Юнител группын Look TV,

“ICT Expo 2016 үзэсгэлэнгийн шилдэг оролцогч”-оор Скайтел групп ХХК,

“ICT Expo 2016 үзэсгэлэнгийн санаачлагатай оролцогч”-оор Мэдээллийн технологи-Шинжлэх ухааны парк,

“Шилдгийн шилдэг”-ээр Мобиком корпораци ХХК тус тус шалгарлаа.