Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Албаны дарга
Албаны дарга
2016-05-24
  • Албаны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан болон төлөвлөгөөт бус ажлууд, Зохицуулах хорооны хуралдаанаас болон даргаас өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах
  • Албаны ахлах мэргэжилтэн болон мэргэжилтнүүдийн улирал, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэн боловсруулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, албаны тайланг нэгтгэн гаргаж Зохицуулах хорооны даргад танилцуулах, тайлагнах
  • Албаны хариуцсан чиглэлээр мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын олон улсын байдал, хөгжлийн чиг хандлагыг судлах, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт,  зөвлөмж боловсруулах, Зохицуулах хорооны хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах
  • Мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтыг албаны хариуцсан  чиглэл тус бүрээр хэрэгжүүлэх, бодлогын санал, зохицуулалтын баримт бичиг, журам боловсруулах, Зохицуулах хорооны  хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ажлыг удирдан зохион байгуулах
  • Албаны үйл ажиллагааны дэг журмыг тогтоож, албаны мэргэжилтнүүдэд үүрэгт ажил хуваарилах, гүйцэтгэлд нь хяналт тавьж, үнэлгээ өгөх, мэргэжил арга зүйн удирдамжаар хангах
  • Албаны мэргэжилтнүүдэд мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын асуудлаар  мэдээлэл,  зөвлөлгөө өгөх
  • Хариуцсан ажлын чиглэлээр ажлын хэсэг, судалгаа шинжилгээний бүлэг, сонгон шалгаруулалтын комисст орж ажиллах
  • Албаны хариуцсан чиг үүргийн хүрээнд төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, үйлчилгээ эрхлэгч, олон нийттэй хамтран ажиллах, сургалт семинар, хэлэлцүүлэг, ажлын хэсэг зохион байгуулж ажиллах

Албаны үндсэн чиг үүргийн хүрээнд боловсруулж буй бичиг баримтын хүрээнд болон судалгаа хийх зорилгоор үйлчилгээ эрхлэгчид болон олон нийтээс санал асуулга авах