Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ЭН БИ СИ ХХК-ийн MNBC кабелийн телевизийн...
ЭН БИ СИ ХХК-ийн MNBC кабелийн телевизийн хэрэглэгчдийн анхааралд:
2016-05-02
ЭН БИ СИ ХХК-ийн MNBC кабелийн телевизийн хэрэглэгчдийн анхааралд: ЭН БИ СИ ХХК-ийн MNBC кабелийн телевизийн хэрэглэгчдийн анхааралд:

Үйлчилгээ түр хугацаагаар тасрах тухай:

Олон Улсын Радиогийн Их Хурлын шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”,  МТШХХГ-ын даргын 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “ Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулахад баримтлах чиглэл”, Тус хорооны 2013 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол улсад тоон телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглах 470-690 МГц-ийн давтамжийн зурвасын зохицуулалтын чиглэл” , 2014 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт” зэрэг баримт бичгүүдийг тус тус үндэслэн телевизийн олон суваг дамжуулах утасгүй КАТВ-д ашиглагдаж буй радио давтамж, радио давтамжийн зурвасуудад ОУЦХБ-аас баталсан стандарт, зөвлөмж болон олон улсын чиг хандлагыг даган өөрчлөлт орж байна.

Дээрх тогтоол, шийдвэрүүдтэй холбогдуулан Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт телевизийн олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээ эрхэлдэг Эн Би Си ХХК нь өөрийн эзэмшдэг радио тоног төхөөрөмж болон хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг стандарт тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн  зурваст шилжүүлэх зохицуулалтын ажлыг 2016 оны 05 дугаар сарын 02, 03, 05, 06-ны өдрүүдэд хийж, үйлчилгээгээ тур хугацаагаар зогсоох хуваарийг тус хороонд ирүүлээд байна. Үүнд :

Эн Би Си ХХК-ийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ түр хугацаагаар тасрах хугацаат хуваарь :

Өдрүүд

Хугацаа

Хамрах бүс

1

2016 оны 05 дугаар сарын 02

00:00-12:00

Бүх хэрэглэгчид

2

2016 оны 05 дугаар сарын 02

12:00-18:00

Чингэлтэйн зуслан, Тоосгоны үйлдвэр, Бэлх, Хонхор, Налайх орчмын хэрэглэгчид

3

2016 оны 05 дугаар сарын 03

08:00-20:00

Налайх, Монел, Цайз, Шархад, Улиастай, Хужирбулан орчмын хэрэглэгчид

4

2016 оны 05 дугаар сарын 05

08:00-20:00

Тахилт, Найрамдал, Нарангийн гол, Баянхошууны 7-р хороо, Ногоон нуур, Монлаа, Тойрог, Жанцан, Ханын материал орчмын хэрэглэгчид

5

2016 оны 05 дугаар сарын 06

10:00-18:00

Гүнтийн ам, Жигжид, Яргайтын богино орчмын хэрэглэгчид