Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл
Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл
2016-04-01

РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР АВАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧ:

  • Хууль, журам, нөхцөл шаардлага, зах зээлийг судлах

Хэрэв та радио давтамж ашиглан харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах гэж байгаа бол юуны өмнө холбогдох хууль, дүрэм, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй танилцах шаардлагатай.

Холбогдох хууль, журам, нөхцөл шаардлага, зохицуулалтын баримт бичигтэй энд дарж танилцана уу.

Тухайн үйлчилгээний зах зээлийн мэдээллийг эндээс авна уу.

Тухайн үйлчилгээний чиглэлээр үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг эндээс авна уу.

Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал, төрөл бүрээр тусгай зөвшөөрлийг олгох, сунгахаар тогтоосон хугацаатай энд дарж танилцана уу.

  • Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх

Тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргагч нь “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын дагуу эрхлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны төрлөөс хамааран харгалзах өргөдлийн маягтуудыг бүрэн бөглөн, уг маягтад заасан холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлэн хавсаргаж ирүүлнэ.

Хүсэлт гаргагч нь холбогдох өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, дүгнэлт гарган, түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болно.

Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг авахад доорх материалыг бүрдүүлж ирүүлнэ.

Байгууллага

Хувь хүн

1

Тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргасан албан бичиг ирүүлнэ.

(Албан бичигт  хүсэлт гаргагчийн нэр, харилцах хаяг, холбоо барих дугаар, факсын дугаар, электрон болон энгийн шуудангийн хаяг байна)

  • Хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах нотлох гэрчилгээний хуулбар /Нотариатаар баталгаажуулна/
  • Байгууллагын дүрмийн хуулбар

Албан бичгийн загвар маягтыг эндээс татаж авна уу байгууллага

Тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргасан өргөдөл ирүүлнэ.

(Өргөдөлд хүсэлт гаргагчийн овог нэр, харилцах хаяг, холбоо барих дугаар, электрон болон энгийн шуудангийн хаяг байна.)

  • Цахим иргэний үнэмлэхийн хуулбар /Нотариатаар баталгаажуулна/

Албан бичгийн загвар маягтыг эндээс татаж авна уу хувь хүн

2

Байгууллагын бүтэц, удирдлага, үйл ажиллагааны танилцуулга /иргэн бол өөрийн танилцуулга/ болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хэрэгцээ шаардлага, төлөвлөж буй vйл ажиллагааны тухай танилцуулгыг бичиж хавсаргана.

3

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягт 1 –ийг бөглөнө.

Өргөдлийн маягтыг эндээс дарж үзнэ үү

4

Өөрийн эрхлэх үйл ажиллагааны дагуу доорх хүснэгтээс өргөдлийн маягтыг сонгон бөглөн ирүүлнэ.

Өргөдлийн маягт

Өргөдлийн маягтыг бөглөх заавар

Хөдөлгөөнт холбоо (Өргөдлийн маягт 3.3)

Хөдөлгөөнт холбоо /загвар маягт/

Сансрын холбоо (Өргөдлийн маягт 3.4)

Сансрын холбоо /Загвар маягт/

Өргөн нэвтрүүлэг:

Тоон телевиз (Өргөдлийн маягт 3.5)

FM /АМ/ радио (Өргөдлийн маягт 3.6)

MMDS болон DTV (Өргөдлийн маягт 3.7)

Өргөн нэвтрүүлэг:

Телевиз /Загвар маягт/

FM /AM/ радио /Загвар маягт/

MMDS болон DTV /Загвар маягт/

Радио релей (Өргөдлийн маягт 3.8)

Радио релей /Загвар маягт/

Утасгүй интернет (Өргөдлийн маягт 3.1)

Утасгүй интернет /Загвар маягт/

 

5

Ашиглахаар төлөвлөж буй радио тоног төхөөрөмж болон антенны техникийн үзүүлэлтийг хавсаргана.

6

Ашиглах тоног төхөөрөмжийн технологи, ажиллагааны зарчим, суурилуулалт болон холболтын схем зургийг хавсаргана.

7

Үйл ажиллагаа явуулах байршил, хамрах хүрээний зураглалыг хийж ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд тус хороо нь хамрах хүрээний тооцооллыг хийнэ.

8

Аймаг, Нийслэл, Сум, Дvvргийн Засаг даргын тодорхойлолт ирүүлнэ.

(Тодорхойлолт гэдэгт харилцаа холбооны чиглэлээр vйл ажиллагаа явуулахыг дэмжсэн тухай албан бичиг байна. Засаг даргын тодорхойлолт нь нэг сумын нутаг дэвсгэрт vйл ажиллагаа эрхлэх бол тухайн сумын, 2 ба тvvнээс дээш сумын нутаг дэвсгэрт vйл ажиллагаа эрхлэх бол тухайн аймгийн, нийслэл хотод дvvрэг харгалзахгvйгээр нийслэлийн засаг даргаас Зохицуулах Хороонд ирvvлсэн тодорхойлолт байна)

 

Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн тохиолдолд тухайн үйлчилгээнд харгалзах “харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ”-ний тусгай зөвшөөрлийн хүсэлтийг давхар бүрдүүлэн ирүүлнэ.
“Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ”-ний тусгай зөвшөөрлийн маягтыг эндээс авна уу.

  • Заавар, зөвлөгөө авах

Та радио давтамж ашиглах өргөдлийн маягтыг бөглөхдөө дээрх хүснэгтэд байгаа “өргөдлийн маягтыг бөглөх заавар” хэсгээс өөрийн үйл ажиллагаа эрхлэх төрлийн дагуу “загвар маягт”-тай үзэж, танилцана уу.

Хэрэв дээрх заавар, тайлбараас асууж тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол тус хорооны холбогдох мэргэжилтнүүдтэй дараах хаягаар холбогдох эсвэл биеэр ирж уулзан зөвлөгөө авах боломжтой.

Холбоо барих мэдээллийг эндээс үзнэ үү. /Холбоо барих хаяг, утас, имэйл хаяг/

  • Тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээлгэн өгөх

Хүсэлт гаргагч та дээрх дарааллын дагуу өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ тус хороонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлж болно.

Хүсэлтийг “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам“-ын 3.9 -д заасны дагуу хүлээн авна. Хэрэв таны бүрдүүлсэн материалын иж бүрдэл дутуу бол тус журмын дагуу буцаагдана. Иймд бүрэн гүйцэд материал ирүүлэх нь дүгнэлт гаргаж, олгох ажлыг түргэн шуурхай болгоход тустай гэдгийг анхааралдаа авна уу.

  • Хүсэлтийг шийдвэрлэх

"Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам"-ын 3.9-ийн дагуу иж бүрдлийг шалган баталгаажуулан хүлээж авснаас хойш ХХЗХ нь Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам“-ын 4.6, 4.7, 4.8-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлнэ.

Таны өгсөн хүсэлтийг шийдвэрлэх процессыг дор зургаар үзүүлэв.

Тус Хорооны хуралдаан нь дүрмийн дагуу сард нэгээс доошгүй удаа хуралдаж тусгай зөвшөөрлийн хүсэлтийг шийдвэрлэх бөгөөд шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг хүргүүлнэ.

Хэрэв тусгай зөвшөөрлийн хүсэлтэд олгохоос татгалзсан тухай шийдвэр гарсан тохиолдолд холбогдох үндэслэл бүхий хариу тайлбарыг албан бичгээр хүргүүлнэ.

  • Гэрээ байгуулах, төлбөр төлөх

Та тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүлээн авсан бол тухайн шийдвэрт заасан хугацаанд ХХЗХ-ны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэнтэй холбоо барьж, тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулж, радио давтамжийн ашиглалт үйлчилгээний төлбөр төлнө.  

Төлбөрийн журмыг эндээс үзнэ үү.

Тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 30, 42.4-р зүйл заалт, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам“-ын 6.4-ыг үндэслэн тэмдэгтийн хураамж төлнө.

Тусгай зөвшөөрлийн гэрээг талууд харилцан зөвшилцөж, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулан, төлбөр төлсний дараа танд тусгай зөвшөөрөл олгох болно.

  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч

Та  гэрээ байгуулсан өдрөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч болж байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаанд гэрээ болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, стандартыг хангаж, ХХЗХ-ны тогтоол, шийдвэр, бусад холбогдох хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй.

Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авснаас хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаагаа эхлэх ёстой ба эхлээгүй бол Харилцаа Холбооны тухай хуулийн 15.1.3, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам“-ын 12.1.6–д тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхаарна уу.

 

РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧ

Хэрэв радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах бол Радио долгионы тухай хуулийн 12.2 заалтын дагуу 60 ба түүнээс дээш хоногийн өмнө доорх баримт бичгийг бүрдүүлэн ХХЗХ-нд хандана. Үүнд:

Байгууллага

Хувь хүн

1

Тусай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлт гаргасан албан бичиг

  • Хуулийн этгээдийн vйл ажиллагаа явуулах эрхтэйг нотлох гэрчилгээний хуулбар

Тусай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлт гаргасан өргөдөл

  • Цахим иргэний үнэмлэхний хуулбар

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний мэдээлэлд өөрчлөлт орсон эсэх талаар бичиж ирүүлнэ.  /албан бичиг, өргөдөлд тусгаж өгч болно.

Гэрчилгээний мэдээлэл гэдэгт эзэмшигчийн мэдээлэл, хаяг, холбоо барих дугаар, ашиглаж буй радио давтамж, радио тоног төхөөрөмжийн байршил, тоо ширхэг, хамрах хүрээ, радио төхөөрөмжийн ашиглалтын зориулалт, ажиллах цагийн хуваарь зэрэг багтана.

2

Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн сунгалтын өргөдлийн маягт бөглөнө.

Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл сунгалтын өргөдлийн маягт

3

Байгууллагын бүтэц, удирдлага, үйл ажиллагааны танилцуулга ирүүлнэ.

4

Нөхцөл шаардлага, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байсан талаар тайлан, мэдээлэл ирүүлнэ.

5

Ирэх 3 жилийн үйл ажиллагааны төлөвлөлт (сүлжээ, үйлчилгээг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт гэх мэт) ирүүлнэ.

6

Холбогдох төлбөр, хураамжийг төлсөн баримт хавсаргана.

7

Хугацаа дуусаж байгаа тусгай зөвшөөрлийн эх хувь, гэрээг ирүүлнэ

8

Хэрэв радио төхөөрөмжүүдэд өөрчлөлт, шинэчлэлт орсон тохиолдолд өөрийн эрхэлж буй үйл ажиллагааны төрлийн дагуу доорх өргөдлийн маягтуудаас сонгон шинэчлэгдсэн байдлаар бөглөн ирүүлнэ.

Өргөдлийн маягт

Өргөдлийн маягтыг бөглөх заавар

Хөдөлгөөнт холбоо (Өргөдлийн маягт 3.3)

Хөдөлгөөнт холбоо /загвар маягт/

Сансрын холбоо (Өргөдлийн маягт 3.4)

Сансрын холбоо /Загвар маягт/

Өргөн нэвтрүүлэг:

Тоон телевиз (Өргөдлийн маягт 3.5)

FM /АМ/ радио (Өргөдлийн маягт 3.6)

MMDS болон DTV (Өргөдлийн маягт 3.7)

Өргөн нэвтрүүлэг:

Телевиз /Загвар маягт/

FM /AM/ радио /Загвар маягт/

MMDS болон DTV /Загвар маягт/

Радио релей (Өргөдлийн маягт 3.8)

Радио релей /Загвар маягт/

Утасгүй интернет (Өргөдлийн маягт 3.1)

Утасгүй интернет /Загвар маягт/

 

  • Хүсэлтийг шийдвэрлэх

Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль болон "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам"-ын дагуу иж бүрдлийг шалган баталгаажуулан хүлээж авснаас хойш ХХЗХ нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг хууль, журамд заасан хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлнэ.

Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэх процессыг дор зургаар үзүүлэв.