Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхлэн гаргадаг сэтгүүлийн...
Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхлэн гаргадаг сэтгүүлийн шинэ дугаар гарлаа
2016-03-28
Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхлэн гаргадаг сэтгүүлийн шинэ дугаар гарлаа Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрхлэн гаргадаг сэтгүүлийн шинэ дугаар гарлаа
Тус хорооноос “Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Мэдээ” сэтгүүлийг улирал тутамд төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон иргэддээ зориулан харилцаа холбооны салбарын мэдээ мэдээлэл, үйл ажиллагааны тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, баримт бичгийг сурталчилан таниулах үндсэн зорилготойгоор гарган ажилласнаар, 2013 оноос хэлбэр дизайн болон агуулгын хувьд баяжуулан шинэчилж та бүхэнд хүргэж байна. “Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны мэдээ” сэтгүүл нь иргэд, үйлчилгээ эрхлэгчдэд харилцаа холбооны салбарын мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүргэх, өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгтэй хууль, тогтоомж, зохицуулалтын талаар таньж мэдэх, даган мөрдөх, шинэ үйлчилгээ, технологийн талаар судалгаа, мэдээллийг олон нийтэд ойлгуулахад ач тусаа өгч байгаа гэж найдаж байна. Сэтгүүлийн шинэ дугаартай танилцах бол: Apple Store болон Google Playstore-с CRC Publication нэртэй аппликейшн татан авч уншиж танилцах боломжтой. Өмнөх дугааруудтай танилцах хаяг: http://www.crc.gov.mn/l/1E/1/4U   Тус хороо нь сэтгүүлийнхээ агуулга, цар хүрээг өргөжүүлж салбарын үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааны талаарх илүү дэлгэрэнгүй, сонирхолтой мэдээ, мэдээллийг тусгах зорилгоор 2016 онд гаргах сэтгүүлийн дугаарууддаа үйлчилгээ эрхлэгч болон тэдгээрийн ажилтнуудаас сэтгүүлд нийтлүүлэх мэдээ мэдээлэл, шилдэг шийдэл, судалгааг хүлээн авч байна. Та бүхэн үүнтэй холбоотой санал болон материалаа доорх хаягаар ирүүлнэ үү.    Жич: Байгууллага болон тухайлсан үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар зар сурталчилгааг хүлээн авахгүй болно. Мэдээлэл ирүүлэх хаяг:  amgalants@crc.gov.mn undarmaa@crc.gov.mn info@crc.gov.mn