Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Үүрэн холбооны ДШҮ-ний төвийн үйл ажиллагаа эрхлэх...
Үүрэн холбооны ДШҮ-ний төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийн талаарх мэдэгдэл
2016-03-25

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийг хэрэгжүүлэх, үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхээр Мэдээлэл холбооны үйлчилгээний “Б” ангиллын Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хүлээн авах болсныг мэдэгдэж байна.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Зохицуулалтын алба

          Утас: 304257, 304258

          Вэб хаяг: www.crc.gov.mn