Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тендерийн урилга
Тендерийн урилга
2016-03-02
Тендерийн урилга Тендерийн урилга

Огноо : 2016.03.01

Тендер шалгаруулалтын нэр:          Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн дуу, дүрсийн хяналт, хэмжилтийн төхөөрөмж нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ХХЗХ-ЗА2016/ДДХТ/04

Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрх бүхий тендерт оролцогчдоос Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн дуу, дүрсийн хяналт, хэмжилтийн төхөөрөмж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендерийг  ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр, иж бүрдэлээр  нь 50’000 төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийг, тендерийн үнийн дүнгийн 1.5 хувьтай тэнцэх дүнтэй тендерийн баталгааны хамт ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 04 дүгээр 04-ний өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04 дүгээр 04-ний өдрийн 10:30-д нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

Улаанбаатар-14201 Сүхбаатарын гудамж-13

Бага тойруу 6-р хороо Метро бизнес төв А корпус 5 давхар.

Утас: 304257, 304258, 99009906. Факс: 327720.

Вэб хаяг:  www.crc.gov.mn

 

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалын албаны мэргэжилтэн Ш. Болормаа