Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2016-02-18
  1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Байгууллагын гүйцэтгэлийг хэмжих системийг сайжруулах төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Харилцаа холбооны зохицуулах хорооны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, хэмжүүр үзүүлэлтүүдийг тодорхой болгох зорилготой бөгөөд дараах ажлуудыг гүйцэтгэнэ.
    1. Байгууллагын дунд хугацааны стратегийг сайжруулах, боловсронгуй болгох
    2. Байгууллагын бизнес төлөвлөгөөний гүйцэтгэл хэмжих үзүүлэлтүүдийг тодорхойлох
    3. Байгууллагын төлөвлөгөөг нэгжийн түвшинд буулгах, хэмжих үзүүлэлтүүдийг тодорхойлох
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016.02.19-өөс 2016.02.25-ны 08:30-17:30 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 02 дугаар сарын 26-ний 16.00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

Сүхбаатарын гудамж-13

Бага тойруу, 6 дугаар хороо

Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

Утас: 304257, 304258

Вэб хаяг: www.crc.gov.mn

И-мэйл: jargalsaikhan@crc.gov.mn; munkhzul@crc.gov.mn