Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хороо дараахь...
Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хороо дараахь ажлын байранд инженер шалгаруулж авна
2016-02-15

Ажлын байр:  Өргөн нэвтрүүлгийн хэмжилт, мониторингийн инженер

Ажлын байрны үндсэн зорилт

  1. Өргөн нэвтрүүлгийн техник төхөөрөмж, дуу, дүрсийн чанарт тавигдах стандарт шаардлага, зохицуулалт, бусад холбогдох хууль, тогтоомж, нөхцөл шаардлагын дагуу холбогдох хэмжилт, хяналтыг хийж гүйцэтгэх, зөрчлийг арилгуулах, арга хэмжээ авах;
  2. Өргөн нэвтрүүлгийн хэмжилт, мониторингийн техник төхөөрөмжүүдийн ашиглалт үйлчилгээг бүрэн хариуцаж, найдвартай ажиллагааг хангах
  3. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох талаар санал гаргах
  4. Өргөн нэвтрүүлгийн техникийн нөхцөл шаардлага, стандартын асуудлаар холбогдох судалгааг хийх, санал боловсруулах

Тавигдах ерөнхий шаардлага

  • Мэдээллийн технологи, харилцаа холбооны инженерийн бакалавр болон түүнээс дээш мэргэжилтэй
  • Өргөн нэвтрүүлгийн салбарт 3-аас доошгүй жил ажилласан, телевиз, радиогийн үйл ажиллагаа, технологийн талаар онолын мэдлэгтэй, практик дадлага эзэмшсэн байх
  • Телевиз/радиогийн инженерээр мэргэшсэн байх, мэргэшлийн тодорхой сургалтанд хамрагдсан байх
  • Технологийн дэвшил, тэдгээрийн хэрэглээг тухай бүр судлан шинжилгээ хийж, өөрийн оронд нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох
  • Салбарын хууль эрх зүйн мэдлэгтэй
  • Асуудал боловсруулах, дүн шинжилгээ, үнэлэлт хийх чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш чадвартай байх
  • Баримт бичиг боловсруулах чадвартай байх
  • Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программууд, хяналтын тоног төхөөрөмж ашиглаж чаддаг байх
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар хамтран ажиллах чадвартай байх
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
  • Хоёр хувь зураг;
  • Гурван үеийн намтар;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /гар өргөдөл/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;

 

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны  02 дугаар сарын 22-ны өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас:                                        304258

Факс:                                         327 720

Цахим хаяг:                            www.crc.gov.mn