Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тендерийн урилга
Тендерийн урилга
2016-02-02
Тендерийн урилга Тендерийн урилга

Огноо : 2016.02.01

Тендер шалгаруулалтын нэр:  Радио долгионы зөөврийн чиглэл хайгч, явуулын байршил тогтоогч хэмжүүрийн төхөөрөмж худалдан авах.

Тендер шалгаруулалтын дугаар: TD/PDFM/2016

Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Радио долгионы зөөврийн чиглэл хайгч, явуулын байршил тогтоогч хэмжүүрийн төхөөрөмж худалдан авах” тухай битүүмжилсэн тендерийг  ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50 000 төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10:30-д нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй байна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Радио давтамж, зохицуулалт хяналтын алба

Улаанбаатар-14201 Сүхбаатарын гудамж-13

Бага тойруу 6-р хороо Метро бизнес төв А корпус 5 давхар.

Утас:304257, 304258: Факс:327720.

Вэб хаяг:  www.crc.gov.mn; info@crc.gov.mn