Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Интернетийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулна
Интернетийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулна
2016-01-29
Интернетийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулна Интернетийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулна

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2016 оныг “Мэдээллийн аюулгүй байдал - Интернетийн зохистой хэрэглээг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 11:00 цагаас интернетийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулахаар бэлтгэж байна.

Уулзалтаар:

  • Интернетийн жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгчдийн хувь хэрэглэгч болон байгууллагуудад үзүүлж буй үйлчилгээний үнэ тарифын талаар;
  • Үйлчилгээний чанар, хэрэглээний хэмжээний талаар;
  • Статистик тайлан мэдээний маягт бөглөх тухай болон бусад холбогдох асуудлаар тайлбар мэдээллийг хийж, санал солилцох тул интернетийн үйлчилгээ эрхлэгч та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.

 

Уулзалтад оролцох бүртгэлийн мэдээллийг anarerdene@crc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.