Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах...
Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн бизнес загварын судалгаа
2015-12-17
Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн бизнес загварын судалгаа Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн бизнес загварын судалгаа

Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхэд нэн чухал шаардлагатай судалгаа нь хэрэглэгчийн дугаартайгаа шилжих үйлчилгээний төлбөрийг цуглуулах, шилжүүлэх процесс юм. Олон улсад түгээмэл хэрэглэгддэг 2 төрлийн загвар байдаг байна.

  1. Шилжсэн хэрэглэгчийн тоо хэмжээгээр шилжих төлбөрийг төлөх процесс.

Энэ нь илүү түгээмэл энгийн процесс юм. Энэ процессоор хэрэглэгч хүлээн авагч операторт хандан, үйлчилгээ эрхлэгчдийн тогтоосон дугаартайгаа шилжих үйлчилгээний төлбөрийг төлнө.

Хэрэглэгчийн ДШҮ-г авахад зориулж төлсөн төлбөрийг хүлээн авагч оператор нь “Дугаартайгаа шилжих үйлчилгээний төв”-д шилжсэн хэрэглэгчийн тоогоор тодорхой цаг хугацаанд шилжүүлнэ.

Энэхүү хүлээн авагч операторын ДШҮТ-д өгөх төлбөрийн процессыг дараа төлбөрт үйлчилгээний процесс гэж бас нэрлэж болно. Уг аргаар хүлээн авагч операторын цуглуулж, шилжүүлсэн төлбөрөөр “Дугаартайгаа шилжих үйлчилгээний төв”-ийн урсгал зардлыг санхүүжүүлэх зорилготой юм.

Процессыг дараах зургаар харуулж байна.

 

Зураг 1. Шилжсэн хэрэглэгчийн тоо хэмжээгээр шилжих төлбөрийг цуглуулах процесс

  1. Хэрэглэгч дугаартайгаа шилжих үйлчилгээг авахдаа хүлээн авагч операторт хандан хүсэлтээ гаргана.
  2. Хүсэлт гаргахын хамт дугаартайгаа шилжих үйлчилгээний төлбөрийг хүлээн авагч операторт төлнө.
  3. Хүлээн авагч оператор нь хэрэглэгчийн дугаартайгаа шилжих үйлчилгээний төлбөрийг цуглуулах бөгөөд энэ төлбөрийн тодорхой хэсгийг хэрэглэгчээ шилжүүлж буй донор операторт шилжүүлнэ.
  4. Хүлээн авагч оператор нь ДШҮТ-д дугаартайгаа шилжих үйлчилгээ үзүүлсний төлбөрт хэрэглэгчээс авсан төлбөрөөс гэрээгээр тохирсон төлбөрийг төлнө.

 

Үүний давуу болон сул талыг доорх шинжилгээгээр харуулав.

 
  1. Операторууд ДШҮТ-д тогтмол төлбөр төлөх процесс.

Энэ процесс нь түлхүүр хүлээлгэж өгөх загвар бөгөөд ихэвчлэн томоохон нийлүүлэгч компаниуд “Дугаартайгаа шилжих үйлчилгээний төв”-ийг байгуулах үед хэрэгждэг тохиолдол юм.

Уг аргыг хэрэглэсэн тохиолдолд операторуудаас тогтмол авах төлбөрөөр ДШҮТ-ийн урсгал зардлыг шууд хаана. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн төлсөн дугаартайгаа шилжих үйлчилгээний төлбөрөөс үл хамааран “Дугаартайгаа шилжих үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх боломжтой юм. Гэхдээ операторууд ДШҮТ-д төлсөн төлбөрөө хэрэглэгчийн ДШҮ-ний төлбөрөөс нөхөхгүй байх эрсдэлтэй. Энэ нь хэрэглэгчийн шилжилтээс шууд хамааралтай. Тухайлбал шилжсэн хэрэглэгчийн тооноос үл хамааран операторууд тодорхой хэмжээний төлбөрийг сар бүр тогтмолоор төлж явдаг.

Энэхүү дугаартайгаа шилжих үйл ажиллагаанд оролцож буй бүх операторуудын ДШҮТ-д дугаартайгаа шилжих үйлчилгээнд зориулан төлж буй төлбөрийн процессыг урьдчилсан төлбөрт үйлчилгээний процесс гэж бас нэрлэж болно.

Процессыг дараах зургаар харуулж байна.

 

Зураг 2. Операторууд ДШҮТ-д тогтмол төлбөр төлөх процесс

  1. Үүрэн болон суурин холбооны бүх операторууд нь шилжсэн хэрэглэгчийн төлбөрөөс үл хамааран ДШҮТ-д нэг удаа нийт хөрөнгө оруулалтын тодорхой хувийг төлнө.
  2. ДШҮТ-ийн үйлчилгээ эрхлэгчийн хөрөнгө оруулалтын үлдсэн хувийг үүрэн болон суурин холбооны үйлчилгээ эрхлэгчид хөрөнгө оруулалт нөхөх нийт хугацааны туршид тогтмолоор (сар бүр, улирал бүр) ДШҮТ-д төлнө. Энэ төлбөр нь хэрэглэгчийн дугаартайгаа шилжих үйлчилгээг авч буй процесстой хамааралгүй.
  3. Үүрэн болон суурин холбооны операторууд ДШҮТ-д төлсөн төлбөрөө хэрэглэгчийн шилжих төлбөрөөс нөхөх боломжтой.

Үүний давуу болон сул талыг доорх шинжилгээгээр харуулав.