Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Олон улсын “Компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох (ICDL)...
Олон улсын “Компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох (ICDL) шалгалтандаа бүртгэж байна
2015-12-02
Олон улсын “Компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох (ICDL) шалгалтандаа бүртгэж байна Олон улсын “Компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох (ICDL) шалгалтандаа бүртгэж байна
Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) нь 2015 оны 4-р сарын 1-ний өдөр олон улсын “Компьютерийн хэрэглээ”-ний гэрчилгээ олгох албан ёсны шалгалтын төвийн эрхээ авч, үйл ажиллагаагаа эхэлснээр олон улсын байгууллагаас МТҮП-д өгсөн хоёр дахь шалгалтын эрх  баталгаажсан юм.

“Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох (ICDL) шалгалт нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэнд суурилсан хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт юм.

Энэхүү шалгалт нь компьютерийг  өдөр тутмын хэрэглээндээ ашигладаг хүн бүрт нээлттэй бөгөөд өөрийн эзэмшсэн мэдлэгээ үнэлүүлэх, ур чадвараа дээшлүүлэх боломжийг олгодгоороо давуу бөгөөд “Компьютерийн хэрэглээ” олгох  олон улсын шалгалтын төвтэй болсон нь монгол хүн бүрт дэлхийд оюунаа үнэлүүлэх гарц  дахин нэг шат дээшилсний баталгаа болох юм.

“Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ”-ний шалгалт нь “Үндсэн”, “Стандарт”, ”Ахисан” түвшний гурван модультай.  ICDL модуль бүр шалгалтаар баталгаажсан хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг практиктай хослуулсан агуулгыг хөтөлбөртөө тусгадаг байна. Модулийн түвшин  тус бүрт гэрчилгээ олгодог давуу талтай тул “та, чи, би, бид” хэн боловч шалгалтанд оролцох боломжтой. Тиймээс өөрийгөө сорих буюу ажлын байрны шаардлагад тавигдсан компьютерийн ур чадвараа хөгжүүлж, олон улсын түвшинд үнэлүүлж, баталгаажуулъя гэвэл та манайд хандана уу.

ICDL-ийн “Үндсэн” модуль нь компьютерийн хэрэглээнд зайлшгүй шаардлагатай ур чадварыг баталгаажуулдаг бол “Стандарт” модуль “Үндсэн” модульд суурилагдсан байх ба таны өдөр тутмын комьпютерийн хэрэглээний мэдлэг, ажлын байрны хэрэглээнд шаардлагатай ур чадваруудыг хөгжүүлэх боломжийг агуулдаг юм. Тухайлбал, илтгэл  тавих, өгөгдлийн сан ашиглах, веб засварлах, зураг засах, төсөл боловсруулах, мэдээллийн технологийн аюулгүйн байдал хангах, онлайнаар бусадтай хамтран ажиллах гэх мэтчилэн онлайн мэдээллийг ашиглах ур чадварыг олгож, баталгаажуулах юм. Харин “Ахисан” модуль нь хамгийн өргөн хэрэглэгддэг  компьютерийн дөрвөн програм дээр мэргэжлийн түвшинд ажиллаж чадах ур чадварыг олгож баталгаажуулдаг байна.

Өөрийнхөө мэдлэг, чадварыг сорихыг хүссэн та бүхэн шалгалтандаа бүртгүүлж өөрийгөө сорино уу. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу

Эх сурвалж: www.itpark.mn