Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Интернэтийн дараа үеийн сүлжээ (IPv6)-д шилжих судалгааны...
Интернэтийн дараа үеийн сүлжээ (IPv6)-д шилжих судалгааны тайлан
2015-11-13
Интернэтийн дараа үеийн сүлжээ (IPv6)-д шилжих судалгааны тайлан Интернэтийн дараа үеийн сүлжээ (IPv6)-д шилжих судалгааны тайлан
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос санаачлан Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ-ITU), Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (АНДСМТ-APNIC)-тэй хамтарч,  МТШХХГ-ын дэмжлэгтэйгээр “Монгол Улсын мэдээллийн сүлжээг АйПи хаяглалт хувилбар 6 (IPv6)-д шилжүүлэх судалгаа” зөвлөх үйлчилгээний төслийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын Дарга нарын хамтарсан 2015 оны А/137 тоот тушаалаар “Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны суурь сүлжээг дараа үеийн интернэт протокол хувилбар-6-д суурилсан сүлжээнд шилжүүлэх бодлого, зохицуулалтын чиглэл, төлөвлөлтийн талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг (IPv6 Task Force-Mongolia) байгуулан ажиллаж байна. Төслийн хүрээнд хүний нөөц, чадавхийг бүрдүүлэх зорилгоор Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-ийн зөвлөх Филип Смит, Мива Фүжи болон ОУЦХБ-ын ажилтан Ашиш Нараян нар 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд “IPv6 тархац, аюулгүй байдал”-ын чиглэлээр холбогдох төрийн байгууллага болон интернетийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулан сургалт зохион байгуулсан. Уг сургалтад интернэтийн төлөөлөл болох 50 гаруй мэргэжилтэн, инженерүүд оролцсон. Түүнчлэн ХХЗХ-ноос хамтын ажиллагааны хүрээнд Ази, номхон далайн сүлжээний мэдээллийн төв (APNIC)-ийн бүс нутгийн хурлыг Монгол Улсад 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулсан. Хуралд холбогдох төрийн байгууллага, мэдээлэл холбооны үйлчилгээ болон интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн 45  гаруй төлөөлөгчид оролцлоо.  Хурлаар тус байгууллагын мэргэжлийн зөвлөхүүд  өөрийн үйл ажиллагаа, шинэчлэлтэй холбоотой мэдээлэл болон IPv6-ын нэвтрүүлэлтийн талаар олон улсын туршлага, үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, олон улсын интернетийн орчин, интернетийн нөөц ашиглах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн Монгол Улсын харилцаа холбооны салбар, тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар Мобиком нэтворкс ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Жемнэт ХХК болон Үндэсний дата төв танилцуулга хийсэн юм. “Монгол Улсын мэдээллийн сүлжээг АйПи хаяглалт хувилбар 6 (IPv6)-д шилжүүлэх судалгаа” зөвлөх үйлчилгээний төслийн урдчилсан тайланг ОУЦХБ, АНДСМТ-өөс боловсруулан ирүүлсэн бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороо, МТШХХГ-ын хамтарсан ажлын хэсгээс интернэтийн үйлчилгээ эрхлэгч нараас тандалт, судалгаа авч гарсан үр дүнг нэгтгэн уг төслийн тайланд тусгасан байна. Төслийн тайланд шилжилтийн үед баримтлах зөвлөмжийг багтаасан байна. Тухайлбал, мэдээллийн сүлжээг IPv6-д суурилсан сүлжээнд шилжүүлэх бодлого, төлөвлөлт болон зохицуулалтын талаар хэрэгжүүлж байгаа гадаад улс орнуудын тэргүүн туршлагыг судлах, өөрийн улсын онцлог, судалгаанд тулгуурлан зөвлөмж гаргах, Монголын (IPv6 Task Force-Mongolia) ажлын хэсгээс тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх хувилбар болон хийсэн судалгааны үр дүн, шилжилтийн үед баримтлах стратеги, бодлого төлөвлөлтийн үе шатны санал боловсруулах, энэ талаар салбарын бодлого, зохицуулалтын байгууллага, ААН, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулах, оролцоог жигд хангах, ТББ-тай хамтран ажиллах, Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны суурь сүлжээг IPv6-д суурилсан сүлжээнд шилжих бодлого төлөвлөлт, зохицуулалтын чиглэл, арга хэмжээний төлөвлөгөө буюу замын зураг (road map) яаралтай боловсруулж эхлэх,  шилжилтэнд бэлтгэх, ажиллах хүний нөөц, чадавхийг сайжруулах зэрэг болно. Төслийн тайланг хавсралтаас үзнэ үү. Хавсралт 2  Хавсралт 3  Хавсралт 4  Хавсралт 5 .expandedNode div{ display: block; margin-left:20px; } a:visited { color: } .collapsedNode div{ display:none; }