Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Олон улсын харилцаа холбооны хүрээлэнгийн зохицуулагчдын чуулга...
Олон улсын харилцаа холбооны хүрээлэнгийн зохицуулагчдын чуулга уулзалт, хурал амжилттай зохион байгуулагдлаа
2015-10-19
Олон улсын харилцаа холбооны хүрээлэнгийн зохицуулагчдын чуулга уулзалт, хурал амжилттай зохион байгуулагдлаа Олон улсын харилцаа холбооны хүрээлэнгийн зохицуулагчдын чуулга уулзалт, хурал амжилттай зохион байгуулагдлаа

АНУ-ын Вашингтон Ди Си хотноо  2015 оны 10 дугаар  сарын 5-наас 9–ний өдрүүдэд Олон улсын харилцаа холбооны хүрээлэн (International Institute of Communications)-ээс  жил бүр зохион байгуулдаг  харилцаа холбооны салбарын зохицуулагчдын чуулга уулзалт, салбарын олон улсын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчид, операторуудын оролцдог хурал өргөн хүрээтэй, олон сэдвийн хүрээнд зохион байгуулагдав. Тус хорооны дарга болон холбогдох албаны мэргэжилтнүүд оролцсон бөгөөд “Зохицуулалт хийхэд “эмх замбараагүй” байдал үүсгэж буй нөхцөлд хэрхэн хандах, зохицуулалтын ямар загварыг хөгжүүлэх вэ” гэсэн сэдвийн хүрээнд нийт 40 гаруй улс орны зохицуулах байгууллагын удирдлага, төлөөлөгчидтэй хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага мэдээлэл солилцлоо.

Мөн “Нэгдмэл зохицуулалтын чиг хандлага” сэдэвт 2 өдрийн хуралд мэдээлэл, харилцаа холбооны салбарын төрийн байгууллага, зохицуулагчид болон хувийн хэвшлийн байгууллагуудын 100 орчим төлөөлөл оролцож сонирхолтой илтгэл танилцуулга танилцуулснаас гадна салбар хуралдаануудад хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:

  1. Хөгжиж буй, бэлэн болсон зах зээлд харилцаа холбооны сүлжээнд холбогдоогүй байгаа хэсгийг холбох тухай буюу одоогийн тооцоо судалгаагаар тоологдсон интернетэд холбогдоогүй дэлхийн 4.2 тэрбум хүнийг мэдээлэл, харилцаа холбооны үр ашгийг хүртэх боломжоор хангах талаар;
  2. Контент, аппликэйшний шинэчлэл, санаачлагууд нь бодлого зохицуулалттай нийцэх тухай буюу хууль эрхзүйн орчин орчин үеийн цахимжиж буй нийгэмд нийцэж буй эсэх талаар;
  3. Радио давтамжийн шинэчлэлийн тухай буюу ямар хууль тогтоомж шинэ бүтээл, санал санаачлага, бүтээмжийг дэмжих хөшүүрэг болох вэ? Тэднийг дэмжих зорилгоор хийгдэж буй давтамжийн хуваарилалт, менежментийн талаар;
  4. Интернет дэх юмс, хүмүүс, бүх зүйлс буюу эдгээр олон ухаалаг туршлагуудыг хэрхэн нийгмийг дэмжих эерэг хэрэгсэл болгох вэ? Хувийн мэдээлэл, аюулгүй байдал, стандарт болон итгэлцлийн асуудал зэргийг хэрхэх талаар;
  5. Цахим хувьслын хандлага буюу бодлого зохицуулалтын хувьд зан төлвийн болон чиг хандлагын ямар хэрэгцээ энэхүү хувьсалтай зэрэгцэн өөрчлөгдөх шаардлагатай талаар;
  6. Технологи ба итгэлцэл буюу итгэлцэл яагаад чухал вэ, ялангуяа өнөөгийн цахим орчинд итгэлцэл чухал болж байгаа талаар;
  7. Өрсөлдөөний хувьд бүтэц болон ажил үүргээс гадна ямар чиглэлийг нэгдмэл харилцаа холбооны өрсөлдөөний бодлогод баримталж байгаа талаар;  

Чуулга уулзалт, хурлын үеэр тус хорооны дарга Б. Балгансүрэн болон төлөөлөгчид бусад зохицуулах байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт, ярилцлагууд хийж хамтран ажиллах талаар санал солилцож ажиллаа.

 

Жич: Чуулга уулзалт, хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.