Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Дэлхийн шуудангийн үзэсгэлэн, семинар "POST EXPO 2015"...
Дэлхийн шуудангийн үзэсгэлэн, семинар "POST EXPO 2015" амжилттай болж өндөрлөлөө
2015-10-19
Дэлхийн шуудангийн үзэсгэлэн, семинар "POST EXPO 2015" амжилттай болж өндөрлөлөө Дэлхийн шуудангийн үзэсгэлэн, семинар "POST EXPO 2015" амжилттай болж өндөрлөлөө

Дэлхийн шуудангийн салбарын Post Expo 2015 үзэсгэлэн, семинар 2015 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 1-ний хооронд Франц улсын Парис хотод 3 хоног амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү үзэсгэлэн, семинарын гол зорилго нь шуудангийн салбарын одоо болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, шинэ техник, технологитой танилцах болон олон улсын шуудангийн салбарт ажиллаж буй байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж, туршлага солилцох боломжоор хангахад оршдог. Энэ жилийн үзэсгэлэн, семинарын үеэр дараах асуудлуудад гол анхаарлыг хандуулсан юм.

  • Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хамгийн хурдацтай хөгжиж буй цахим худалдааны үйлчилгээг даган ихсэх хандлага ажиглагдаж буй овор хэмжээ ихтэй шуудангийн илгээмжүүдийг ялган боловсруулах техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх
  • Улс хоорондын электрон худалдаа хийх хууль зүйн орчинг боловсронгуй болгох болон гааль, шуудангийн байгууллагуудын хоорондох хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Ухаалаг шуудангийн хайрцагны хэрэглээг өргөжүүлэх замаар шуудангийн үйлчилгээний зардлыг бууруулах мөн энэхүү үйлчилгээний ашиг тусыг хэрэглэгчдэд таниулах, сурталчлах
  • Дэлхийн шуудангийн холбоо болон Дэлхийн гаалийн байгууллагаас хамтран нэвтрүүлж буй гаалийн урьдчилсан бүрдүүлэлтийн CDS системийн ерөнхий танилцуулгыг хийлээ.

Энэхүү семинарын үеэр Дэлхийн шуудан холбооны шуудангийн технологийн газрын удирдлагуудтай уулзаж Монгол улсад шуудангийн үйлчилгээний чанарыг сайжруулахад тулгамдаж буй гол асуудлуудын нэг болох хаягжуулалтын асуудлыг бүсчлэлийн код дээр суурилан шийдвэрлэх талаар болон цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Мөн түүнчлэн ДШХ(UPU) болон Олон ДГБ (WCO) хамтран хэрэгжүүлж буй гаалийн урьдчилсан бүрдүүлэлтийн систем (CDS) төслийн үйл явцтай танилцаж цаашид ХХЗХ-ны шуудангийн бүртгэл, хяналт, лавлагааны систем (UPost)-той холбож мэдээлэл солилцох талаар уулзалт зохион байгууллаа.