Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Монгол Улс, БНХАУ-ын хооронд хил орчимд ашиглах...
Монгол Улс, БНХАУ-ын хооронд хил орчимд ашиглах радио давтамжийн зохицуулалтын талаар анхдугаар уулзалт зохион байгуулагдлаа
2015-10-15
Монгол Улс, БНХАУ-ын хооронд хил орчимд ашиглах радио давтамжийн зохицуулалтын талаар анхдугаар уулзалт зохион байгуулагдлаа Монгол Улс, БНХАУ-ын хооронд хил орчимд ашиглах радио давтамжийн зохицуулалтын талаар анхдугаар уулзалт зохион байгуулагдлаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод 2015.09.29-30-ны өдрүүдэд Монгол Улс, БНХАУ-ын хооронд хил орчимд ашиглах радио давтамжийн  зохицуулалтын талаар анхдугаар уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтад Монгол Улсын талаас ХХЗХ-ны РДЗХА-ны дарга З.Амгалан тэргүүтэй 8 төлөөлөгч, БНХАУ-ын талаас Бүх Хятадын харилцаа холбооны яамны радио холбооны товчооны орлогч дарга Сонг Кинзу тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэхүү уулзалтаар хоёр орны хил орчмын радио давтамжийн зурвасын хуваарилалт, хэрэглээний талаар мэдээлэл солилцож, хил орчмын бүс нутагт хоёр улсын радио давтамжийн хяналтын үйл ажиллагаа хийсэн хэмжилт шалгалтын үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн эцэст хоёр улсын харилцаа холбооны байгууллагууд хил орчмын радио давтамжийн зохицуулалтын механизм бий болгож 1-2 жил тутамд уулзалт зохион байгуулж байх нь зүйтэй гэж тохиролцов. Цаашид энэхүү Радио зурвасын зохицуулалтын механизмыг тохиролцсоны үндсэн дээр Монгол улс, БНХАУ-ын харилцаа холбооны төрийн байгууллагуудын хооронд хил орчмын радио давтамжийг хамтран ашиглах гэрээ байгуулах бөгөөд энэхүү гэрээгээр хөрш орнуудын ашиглах радио давтамжийн зурвас, техникийн шаардлага, харилцаа холбооны үйлчилгээний станцуудыг харилцан нөлөөлөлгүй байршуулах арга замуудыг нарийвчлан зохицуулах юм.

Эдгээр тохиролцооны талаар уулзалтын албан ёсны баримт бичигт хоёр улсын төлөөлөгчдийн тэргүүн нар гарын үсэг зурж баталгаажуулав. Дараагийн уулзалтыг Монгол Улсад ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцлоо.