Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хороо болон Хүүхдийн төлөө...
Харилцаа холбооны зохицуулах хороо болон Хүүхдийн төлөө үндэсний газар хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулж ажиллахаар боллоо
2015-09-30
Харилцаа холбооны зохицуулах хороо болон Хүүхдийн төлөө үндэсний газар хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулж ажиллахаар боллоо Харилцаа холбооны зохицуулах хороо болон Хүүхдийн төлөө үндэсний газар хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулж ажиллахаар боллоо

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас “Цахим орчинд хүүхдийг хамгаалах”санаачлагыг дэвшүүлж, уг санаачлагыг Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн орнууд болон салбар байгууллагууд бүрэн дэмжсэн байдаг.

Энэхүү санаачлагаар цахим орчинд түгээгдэж буй аливаа сөрөг мэдээлэл, түүний нөлөөллөөс бага болон өсвөр насны хүүхдийг хамгаалах, тэдэнд энэ чиглэлээр шаардагдах мэдээ мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн зөвлөмж зөвлөгөө боловсруулах, үүнд эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, техникийн хувьд хяналт тавих боломжийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг дэлхийн улс орнуудад уриалсан билээ.

Үүний дагуу дэлхийн олон оронд хүүхдийг цахим орчинд хамгаалахтай холбоотой олон санал санаачлагуудыг дэвшүүлэн ажил хэрэг болгон ажиллаж байна.

Монгол Улсын хувьд Харилцаа холбооны зохицуулах хоорооноос энэхүү санаачлагыг дэмжин www.cybersafety.mn веб сайтыг ажиллуулж эхлээд байна. 

Цахим орчинд хүүхдийг хамгаалах, хүүхдэд ээлтэй, аюулгүй интернет орчныг бүрдүүлэхэд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, иргэдийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгаа болно.

Иймээс Харилцаа холбооны зохицуулах хороо болон Хүүхдийн төлөө үндэсний газар хүүхдэд ээлтэй, аюулгүй интернет орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.