Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2015-09-04
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр стандарт боловсруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь Мэдээлэл харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх хэм хэмжээ, нөхцөл шаардлага, техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулахад баримтлах үндэсний стандартыг шинээр боловсруулах, шинэчлэх, бусад орны стандартыг нутагшуулахад оршино.

Боловсруулах стандартын нэр:

  • Оффис болон үйлдвэрийн зориулалттай барилгын мэдээлэл холбооны дэд бүтцэд тавигдах угсралтын болон норматив шаардлага.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорх мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  1. Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээнд оролцох хүсэлт
  2. Тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай эсэхийг нотлохтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга
  3. Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, судалгаа

Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09:00 цагаас 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 09 дүгээр сарын 25-ны 12.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Зохицуулалтын алба

          Утас: 304257, 304258, 18001858, 99078073

          Вэб хаяг: www.crc.gov.mn