Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Дугаартайгаа шилжих үйлчилгээ
Дугаартайгаа шилжих үйлчилгээ
2015-05-12
.expandedNode div{ display: block; margin-left:20px; } a:visited { color: } .collapsedNode div{ display:none; } Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны даргын тушаалаар Монгол Улсад “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” (Number Portability)-г нэвтрүүлэх боломжийн талаар суурь судалгаа хийх, дүгнэлт, санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг нь 2014 оны 02 дугаар сарын 20-нд байгуулагдаж дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд: Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлсэн олон улсын туршлага, цаашдын чиг хандлагын талаар судалгаа хийх; Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхэд ашиглаж буй техник технологийн шийдэл, түүний төрөл, хувилбар болон дуудлага чиглүүлэхэд ашиглаж буй төрлүүдийг судлах; Уг үйлчилгээний давуу ба сул тал, ашигт ажиллагааны хэмжүүр, хууль эрх зүйн орчныг судлах; Монгол Улсад энэ үйлчилгээг нэвтрүүлэх боломж, хэрэгцээ шаардлагыг тодорхойлон гаргах зорилгоор хэрэглэгчдийн судалгаа явуулж дүгнэлт гаргах; Харилцаа холбооны салбарын зах зээлийн өнөөгийн байдал, нийгэм эдийн засгийн үр өгөөж, үйлчилгээ эрхлэгчдийн техник технологийн нөхцөл, үйлчилгээг нэвтрүүлсэн тохиолдолд ашиглах техникийн шийдлийг судлах; Ажлын хэсэг “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” (Number Portability)-г нэвтрүүлэх боломжийн талаарх суурь судалгааг хийж боловсруулан холбогдох хууль, журманд өөрчлөлт оруулах талаар судлан дүгнэлт боловсруулж ажилласан болно. “Монгол Улсад Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх боломжийн талаарх суурь судалгааны тайлан”-г холбогдох линкүүдээс үзнэ үү. Монгол Улсад "Дугаартайгаа шилжих үйлчилгээ"-г нэвтрүүлэх суурь судалгаа /PDF хувилбар/ Монгол Улсад "Дугаартайгаа шилжих үйлчилгээ"-г нэвтрүүлэх суурь судалгаа /PPT хувилбар/ "Дугаартайгаа шилжих үйлчилгээ"-тэй холбоотой батлагдсан "Харилцаа холбооны тухай" хуулийн нэмэлт өөрчлөлтүүд /2014 оны 7 дугаар сарын 1/   Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх тухай Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний чуулганаар “Харилцаа холбооны тухай” хуулийн 3.1.13, 9.1.13, 25.2.9 дэх хэсгүүдэд нэмэлт оруулан батлагдаж “Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах” асуудал Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны бүрэн эрхэд нэмэгдсэн билээ. Үүний дагуу тус хорооны Даргын 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/176 тушаалаар “Дугаартайгаа шилжих үйлчилгээ(Mobile Number Portability)-г Монгол Улсад нэвтрүүлэх зорилгоор холбогдох журам, нөхцөл шаардлага, аргачлалуудын төслийг боловсруулах, техник, эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан тодорхойлох, нэвтрүүлэх технологийн үйл ажиллагааг оновчтой болгох, уг төслийг хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх” ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг байгуулагдсаны дагуу анхны хурлаа 2015 оны 10 дугаар сарын 03-нд хийж техник технологийн болон эдийн засгийн тооцооллыг хийж гүйцэтгэх дэд ажлын хэсгүүдийг тус хорооны холбогдох мэргэжилтнүүд мөн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн техникийн болон төлөвлөлт, маркетингийн захирлуудыг оролцуулан байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу тус хорооны даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/192 тушаалаар дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх төслийн хүрээнд техник технологийн шинэчлэл болон эдийн засгийн тооцооллыг хийж гүйцэтгэх дэд ажлын хэсгүүд байгуулагдсан юм. Дэд ажлын хэсгүүд дараах асуудлуудыг шийдвэрлээд байна. Үүнд: Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийг зохион байгуулах хувилбаруудаас сонголт хийх санал боловсруулан үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдээс албан ёсоор санал авч нэгтгэсэн; Тус хорооноос боловсруулсан “Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх журам”-ын төсөлд үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдээс санал авч нэгтгэн боловсруулав; Уг үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбогдуулан үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн тоног төхөөрөмжинд хийгдэх техник технологийн шинэчлэлийг нарийвчилан тодорхойлж холбогдох мэдээллийг цуглуулав; ACQ (All call query) аргыг ашиглан дуудлага чиглүүлэхэд үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн холболтын байгууламж (MSC, HLR, VLR), хэрэглэгчийн болон төлбөр тооцооны системд хийх технологийн шинэчлэлийн талаарх судалгааг ажлын хэсгийн хүрээнд хамтран хийж гүйцэтгэв; Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид өөрийн төлбөр тооцооны системийг хэрхэн өөрчлөх, шинэчлэх талаар тодорхой дэлгэрэнгүй жагсаалт гаргав; Төслийн нийт хөрөнгө оруулалтын ерөнхий тооцоо, төвлөрсөн мэдээллийн сан болон үйлчилгээ эрхлэгч талын тоног төхөөрөмж, сүлжээ, хэрэглэгчийн болон төлбөр тооцооны системд хийгдэх хөрөнгө оруулалтын тооцоог урьдчилсан байдлаар хийж гүйцэтгэв Ажлын хэсгийн тушаалууд Монгол Улсад Дугаартайгаа шилжих үйлчилгээ (Mobile Number Portability)-г нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлын хэсгийн явцын тайлан             Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7-р сарын 1-ний чуулганаар “Харилцаа холбооны тухай” хуулийн 3.1.13, 9.1.13, 25.2.9 дэх хэсгүүдэд  нэмэлт  оруулан батлагдаж “Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах” асуудал Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны бүрэн эрхэд нэмэгдсэн билээ.             Иймд хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс тус хорооноос 2014 оны 09-р сарын 19-нд үүрэн болон суурин холбооны үйлчилгээ эрхлэгчдийн захирлуудыг оролцуулсан уулзалт зохион байгуулж Харилцаа холбооны тухай хуульд нэмэлтийн тухай болон уг үйлчилгээг нэвтрүүлэхталаар хэлэлцэж дараах асуудлуудыг тохиролцсон юм. Үүнд: Харилцаа холбооны зохицуулах хорооноос боловсруулсан “Монгол Улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх суурь судалгаа”-ны талаар танилцуулга хийж Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үүрэн болон суурин холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чиг үүргийн  талаар харилцан ойлголцолд хүрсэн. Мөн цаашид хамтран авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд үүрэн болон суурин холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын захирлуудыг оролцуулсан ажлын хэсгийг тус хорооны дэргэд байгуулах санал гаргасныг үйлчилгээ эрхлэгч захирлууд дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн.             Үүний дагуу тус хорооны Даргын тушаалаар “Дугаартайгаа шилжих үйлчилгээ(Mobile Number Portability)-г Монгол Улсад нэвтрүүлэх зорилгоор холбогдох журам, нөхцөл шаардлага, аргачлалуудын төслийг боловсруулах, техник, эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан тодорхойлох, нэвтрүүлэх технологийн үйл ажиллагааг оновчтой болгох, уг төслийг хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх” ажлын хэсэг байгуулагдсан юм.             Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг тус хорооны Даргын зөвлөл болон Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанд танилцуулсны дагуу “Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, үнэлэх үнэлгээний хороо”-г байгуулан ажиллахаар боллоо.   “Дугаартайгаа шилжих үйлчилгээ (mobile number portability)-г монгол улсад нэвтрүүлэх, хэрэгжүүлэх” ажлын хэсгийн тайлан Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн бизнес загварын судалгаа Дугаартайгаа шилжих үйлчилгээний хугацааны график