Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэндчилгээ
Мэндчилгээ
2015-05-11
Мэндчилгээ Мэндчилгээ

Монголын үндэсний Радио  өргөн нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэх сүлжээний ашиглалтын гол цөм болсон Нэвтрүүлэх төв станцын (Хонхорын радио нэвтрүүлэх төв станцын) түүхт 55 жилийн ойг тохиолдуулан тус станцын ашиглалтын  үе үеийн ИТА-нууд болон удирдлага,  бүх хамт олонд МХХ-ны салбарын зохицуулах байгууллагын удирдлага, хамт олныг төлөөлөн халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Албан байгууллага, айл өрхийн хамгийн энгийн боловч хэрэгцээт мэдээллийг дамжуулж атар газар, тал хээр, малын бэлчээрт тариаланч, малчдад ч радио сонсох боломжийг бүрдүүлэх их үйлст энэ станцаас  ажил, амьдралын гараагаа эхэлсэн үе үеийн холбоочид, удирдлага хамт олон өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж Монгол улсын радиогийн хөгжлийн  түүхийг бүтээлцэн ирснийг дурдахад таатай байна.

Дэлхий дахинаа радиогийн өргөн нэвтрүүлгийг дамжуулах технологи хувьсан өөрчлөгдөж байгаа ч өөр өөрийн хэрэгцээт мэдээ, нэвтрүүлгийг сонсож хүлээн авах сонсогч хэзээд байж амьдрал ахуйн нэгэн хэрэглээ болжээ.  Технологийн энэхүү хурдацтай өөрчлөлтөөс хоцролгүйгээр  өөрийн үйл ажиллагааг өргөтгөн сонсогч олонд хол, ойрын сонинг агаарын долгионоор дамжуулан хүргэж буй та бүхэнд ажил бүтээлийн амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО