Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт”...
“Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” орон нутгийн телевиз, радиогийн удирдах ажилтны семинар болно
2015-05-11
“Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” орон нутгийн телевиз, радиогийн удирдах ажилтны семинар болно “Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” орон нутгийн телевиз, радиогийн удирдах ажилтны семинар болно

“ТООН ТЕХНОЛОГИЙН ШИЛЖИЛТ,

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ”

 

ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР

2015 оны 04 дүгээр сарын 22-23

УБ хот, Чингис хаан зочид буудлын хурлын танхимд

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг 2015 оны 10-р сард бүрэн зогсоож, тоон технологит шилжих хуваарь гарсантай холбогдуулан орон нутгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн (Телевиз, радио, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч) удирдах ажилтнуудад зориулсан “Тоон технологийн шилжилт,  өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалт” сэдэвт семинарыг 2015 оны 04 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Иймд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, радио, ОСДҮЭ (ММDS) –ийн тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.