Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2015-05-11
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”, 276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-ийг хэрэгжүүлэх, өргөн нэвтрүүлгийн хууль, эрхзүйн зохицуулалтын орчинг сайжруулах чиглэлээр судалгаа авах зорилгоор “Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн үзэлтийн судалгаа хийх, өргөн нэвтрүүлгийн контентийн зохицуулалтын талаарх үзэгчдийн байр суурийг тодорхойлох судалгааг УБ хот болон орон нутгийн хэмжээнд хийх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Тус хороо  нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үндэслэн “Монгол улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага” батлан гаргаж, хэрэгжилтийг хангуулах гэж байна. Иймд дээрх чиглэлээр үзэгч, олон нийтийн дунд судалгаа хийснээр өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн хүргэж байгаа нэвтрүүлгийн талаарх олон нийтийн үнэлэмж, телевиз үзэгчдийн сонирхол, хэрэгцээ шаардлага болон, өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтанд шаардлагатай судалгаа болох юм.

Энэхүү судалгааны ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэх шаардлагатай.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх компани нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлагатай, судалгааны чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан
  • Судалгаа, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт боловсруулах чиглэлээр мэргэжлийн боловсон хүчинтэйг нотлох дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга
  • Судалгаа хийх хугацаа болон аргачлалыг товч танилцуулах
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, судалгаа

4. Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Зохицуулалтын алба, мэргэжилтэн Н.Тогтохсүрэн

          Утас: 304257, 304258, 18001858,

          Вэб хаяг: www.crc.gov.mn

          И-мэйл: togtokh@crc.gov.mn, regulation@crc.gov.mn