Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Нээлттэй ажлын байр
Нээлттэй ажлын байр
2024-12-31
Нээлттэй ажлын байр Нээлттэй ажлын байр

 

Интернэтийн сүлжээ, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн

Гүйцэтгэх үүрэг

Интернетийн сүлжээ, үйлчилгээний зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах

Ажлын байрны үндсэн зорилт

·         Интернет, интернэтэд суурилсан үйлчилгээний  зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах

·         Интернет, интернетэд суурилсан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түтгэлзүүлэх, дуусгавар болгох, хүчингүй болгох талаар санал гаргах

·         Интернет, интернетэд суурилсан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

·         Цахилгаан холбоо, электроник, мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээ, компьютерийн ухааны инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,

·         Сүлжээний технологи: IP routing, холболтын байгууламж (switching system), DSLAM, GPON, Linux чиглэлээр ажиллах мэдлэг, чадвартай, хэрэв энэ чиглэлээр ажиллаж байсан бол давуу

·         Судалгаа хийж, асуудалд дүн шинжилгээ хийх чадвартай

·         Бичиг баримт боловруулах, тайлагнах, илтгэх чадвартай

·         Хувийн зохион байгуулалт сайтай, багаар болон бие даан ажиллах, суралцах чадвартай;

·         Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг ахисан түвшинд эзэмшсэн

·         Хариуцлага хүлээх чадвартай байх;

·         Харилцааны ур чадварыг эзэмшсэн байх;

·         Нийтийн зорилгод тууштай бусдыг дэмжсэн харилцаа тогтоох чадвартай байх;

·         Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн программууд, хяналтын тоног төхөөрөмж ашиглах чадвартай байх;

·         Холбогдох эрх зүйн зохих мэдлэгтэй, Төрийн албаны ёс зүйг сахих, байгууллагын болон хувийн нууц хадгалах чадвартай байх.

 

Бүрдүүлэх материал: 

·         Ажилд орох хүсэл сонирхолоо илэрхийлсэн захидал (Letter of Expression of interest)

·         Ажил байдлын тодорхойлолт (CV)

 

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр  

 

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар 

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13, 

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар 

Харилцаа холбооны зохицуулах хороо 

Утас: 304258 

Факс: 327720 

Имэйл: info@crc.gov.mn