Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Авто замын бүтээн байгуулалттай холбоотой агаарын болон...
Авто замын бүтээн байгуулалттай холбоотой агаарын болон газрын шилэн кабель эзэмшигч үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
2024-04-30
Авто замын бүтээн байгуулалттай холбоотой агаарын болон газрын шилэн кабель эзэмшигч үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд Авто замын бүтээн байгуулалттай холбоотой агаарын болон газрын шилэн кабель эзэмшигч үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд

“Монгол зам групп” ХХК нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах НХААГ/202202226 дугаартай төслийн хүрээнд “Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох, авто замын гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцол” 6 эгнээ авто замын бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.

Уг төслийн хүрээнд 2024 онд олон түвшний огтлолцол буюу Гэмтлийн эмнэлгийн замын баруун талын газар, шорооны ажил эхэлж, инженерийн шугам сүлжээг замын трассаас холдуулж байгаатай холбогдуулан үйлчилгээ эрхлэгчид Та бүхэн доор харуулсан замын трасс, план зурагт өөрийн эзэмшлийн кабель өртөж байгааг хянаж, шаардлагатай арга хэмжээг авч, шинээр баригдаж буй авто замын трасст кабель өртсөн тохиолдолд тус компанитай холбогдож ажиллахыг зөвлөж байна.

Утас: 88016537, 88133991