Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
2023-02-15

Дэлхийн шуудан холбооноос 52 дахь жилдээ зарлаж буй олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол шуудан ХК-тай хамтран Монгол Улсад 7 дахь жилдээ  зохион байгуулж байна.

Энэ жилийн захидлын уралдааныг  Хэрвээ чи супер баатар байсан бол дэлхийн өнцөг булан бүрд байгаа авто замыг хүүхдүүдэд ээлтэй болгохын тулд ямар супер хүчийг хэрэглэх байсан бэ?” сэдэв агуулгын хүрээнд зохион байгуулах гэж байна.

 

Иймд хүүхдүүд та нар авто замын аюулгүй байдал, түүнийг  ямар супер хүчний тусламжтайгаар хүүхдүүдэд ээлтэй болгох талаар өөрсдийн үзэл, бодол, хүсэл эрмэлзлээ захидлаар илэрхийлэн, бидэнд ирүүлээрэй.

Захидлыг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг дуустал Монгол шуудан ХК-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүх шуудангийн салбаруудаар дараах хаягаар бидэнд ирүүлээрэй.

Харилцаа холбооны зохицуулах хороо,
Метро бизнес төв, А блок, 5 давхар,
Д.Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар хот 14201-0033

Хүүхдүүд ээ! Та бүхэн захидалдаа дор дурдсан шаардлагыг мөрдлөг болгохоо мартуузай. Ингэснээр таны захидал шүүгчдийн шалгуурт тэнцэх юм шүү.

-      Захидлыг зөвхөн шуудангаар илгээсэн  байх;

-       Хүлээн авагч, илгээгчийн хаягийг загварын дагуу бичих;

-       Цэвэр нямбай, гаргацтай гараар бичихийг анхаарах;

-       Сэдэв агуулгыг баримталж,  хэл найруулга сайтай байх;

-       Үгийн тоо хэт цөөн болон 1000 үгнээс хэтрэхгүй байх

Захидал илгээгчийн хаягийн загвар:

………………………../овог/, ……………………………./нэр/

………………………../анги/, ……………………………./сургууль/

………………………../сум/хороо/, ………………………………/аймаг/дүүрэг/

………………………../шуудангийн нэгдсэн код/ …………………………./утасны дугаар/

Ирүүлсэн захидлыг мэргэжлийн баг ажиллан шүүж, шилдэг 15 захидлыг шалгаруулан, тэргүүн байр эзэлсэн үндэсний ялагчийн захидлыг олон улсын уралдаанд илгээнэ.

 

Шагналт байрууд:

Тэргүүн байр - 1 оролцогч:    Өргөмжлөл,    500,0 мянган төгрөг
Дэд байр - 2 оролцогч: Өргөмжлөл,              400,0 мянган төгрөг
Гуравдугаар байр - 3 оролцогч: Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг
Дөрөвдүгээр байр - 4 оролцогч: Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг
Тавдугаар байр - 5 оролцогч:   Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг
Хүүхдүүд та бүхэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас аваарай.