Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тайландын хаант улсын Үндэсний өргөн нэвтрүүлэг, харилцаа...
Тайландын хаант улсын Үндэсний өргөн нэвтрүүлэг, харилцаа холбооны зохицуулах хороотой санамж бичиг байгууллаа
2024-07-09
Тайландын хаант улсын Үндэсний өргөн нэвтрүүлэг, харилцаа холбооны зохицуулах хороотой санамж бичиг байгууллаа Тайландын хаант улсын Үндэсний өргөн нэвтрүүлэг, харилцаа холбооны зохицуулах хороотой санамж бичиг байгууллаа

             Тайландын Хаант улсын Үндэсний өргөн нэвтрүүлэг, харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, клиникал профессор Сарана Бүүнбайчайпруп тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 07 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр (2024.07.09) Харилцаа холбооны зохицуулах хороотой хоёр талт уулзалт хийж, Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

 

Хоёр тал цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тохиролцон баталгаажуулж, харилцан туршлага солилцсон юм. Харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийн хүрээнд  мэдээлэл, харилцаа холбоо, өргөн нэвтрүүлэг, шинэ техник, технологийн судалгаа, нэвтрүүлэлтийн болон зохицуулалтын чиглэлээр тулгамдаж буй асуудлаар харилцан мэдээлэл солилцох, Тайландын зохицуулах хороо болон түүний харьяа байгууллагад өөрийн мэргэжилтнүүдийг технологийн чиглэлээр туршлага солилцох зэргээр хамтран ажиллахаар боллоо. 

 

 

            Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо болон Тайландын Хаант улсын Үндэсний өргөн нэвтрүүлэг, харилцаа холбооны зохицуулах байгууллага нь анх 2017 онд хамтран ажиллах Санамж бичиг байгуулан хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан бол энэ удаагийн айлчлалаар энэхүү санамж бичгийг олон агуулга, хамтын үйл ажиллагааны шинэ чиглэлээр баяжуулан үзэглэж байна. Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулсан нь хоёр улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын харилцаа холбоог эрчимжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан чухал үйл явдал боллоо.