Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичгийн...
Өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичгийн уралдааны шагналтнууд тодорлоо
2025-04-24

 

Дэлхийн шуудан холбооноос 54 дэх удаагаа зарласан “Өөрийгөө далай гэж төсөөлбөл яагаад чамайг хайрлан хамгаалах хэрэгтэй талаар бичээрэй” өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсын хэмжээнд 9 дэх жилдээ Монгол Шуудан ХК-тай хамтран зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

 

Захидал бичлэгийн уралдаан 2025 оны 1-р сарын 29-ний өдрөөс 3-р сарын 15-ны хооронд орон даяар зарлагдаж, төрийн болон хувийн хэвшлийн нийт 700 гаруй Ерөнхий боловсролын сургуулийн 2500 орчим хүүхдүүд захидал бичиж ирүүлжээ.

 

Энэ жилийн захидал бичлэгийн уралдааны сэдэв нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын  “Далай, тэнгис, тэдгээрийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах” 14 дэх зорилтод чиглэж байгаагаараа онцлог байсан бөгөөд сэдвийн хүрээнд хамгийн сайн бичсэн 15 сурагч, уралдааны сэдэв, зорилгыг сурагчдадаа ойлгуулж сургууль, анги хамт олноо идэвхтэй зохион байгуулж оролцсон 5 багшийг тус тус шалгаруулсан.

 

Хэдийгээр Монгол Улсад далай тэнгис байхгүй ч захидал бичлэгийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сурагчид дэлхийн гадаргын 71%-ийг эзэлдэг тэнгис далайг бид яагаад хайрлан хамгаалах ёстой талаар өөр өөрсдийн өнцгөөс тун сонирхолтойгоор бичсэн байлаа.

Шуудангийн хаягийг хэрхэн зөв бичих тухай уралдааны зурагт хуудаст хүргүүлсэн мэдээлэлд тодорхой зааж өгсөн бөгөөд шуудангийн хаягаа зөв бичсэн захидлуудаас эхний шатны шалгаруулалтыг хийж 2500 захидлаас шүүгчдийн бүрэлдэхүүн захидлын бүтэц, найруулга, сэдэв агуулгын судалгаа, асуудлыг тодорхойлсон байдал, хэрэгжих боломж шийдэл, хиймэл оюун ухаан болон бусад эх сурвалжаас хуулсан эсэхэд шүүлт хийн :шилдэг 15-д дараах хүүхдүүдийн захидлыг шалгаруулсан байна. Үүнд:

Тэргүүн байранд:

  • Э.Эмүжин – Булган аймаг Булган сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 9в ангийн сурагч

 

Дэд байранд:

  • Д.Номунгэгээ – Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын Орхон Хасү сургуулийн 9д ангийн сурагч
  • Ч.Чинхүслэн – Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн 7-р ангийн сурагч 

 

Гуравдугаар байранд:

  • Г.Цэлмүүн - Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  Ерөнхий боловсролын 123-р сургуулийн 10б ангийн сурагч
  • М.Анужин - Нийслэлийн Чингэлтэй дүүргийн  Ерөнхий боловсролын 23-р сургуулийн 10а ангийн сурагч
  • М.Оюунхишиг – Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 15-р сургуулийн 9а ангийн сурагч

 

Дөрөвдүгээр байранд:

  • И.Нандин-Эрдэнэ – Өмнөговь аймгийн Манлай сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 9б ангийн сурагч
  • С.Бүжинлхам - Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын Орхон Хасү сургуулийн 8б ангийн сурагч
  • Д.Эрхсаран – Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 8в ангийн сурагч
  • А.Сэлэнгэ - Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 24-р сургуулийн 9г ангийн сурагч

 

Тавдугаар байранд:

  • Ю.Ариунгоо – Завхан аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын Чандмань Эрдэнэ сургуулийн 9г ангийн сурагч
  • А.Болортунгалаг - Нийслэлийн Налайх дүүргийн Ерөнхий боловсролын Тэрэлж Боардинг сургуулийн 7-р ангийн сурагч
  • С.Аймөлдир – Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 8в ангийн сурагч
  • Т.Сайханбаяр – Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 9в ангийн сурагч
  • О.Энхжаргал – Нийслэлийн Ерөнхий боловсролын 116-р сургуулийн 8б ангийн сурагчид тус тус шалгарлаа.

Шилдэг 5 багшийг захидал бичлэгийн уралдаанд хүүхдүүдийг идэвхтэй оролцуулсан байдал, уралдааны сэдэв, зорилгыг сурагчдадаа ойлгуулсан байдал, захидлын агуулга, найруулга, хаягжилтад зөвлөгөө өгсөн байдлыг үнэлэн эхний 2 шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогчдын тооноос хамааруулж дараах 5 багшийг шалгаруулсан.

Үүнд:

 1-р байр: С.Нансалмаа - Өмнөговь аймгийн Манлай сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш /2-р шатны шалгаруулалтад 133 сурагчийн захидал тэнцэж, шилдэг 15-д 1 сурагч шалгарсан/

 2-р байр: Д.Даваасүрэн- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 24-р сургуулийн багш /2-р шатны шалгаруулалтад 83 сурагчийн захидал тэнцэж, шилдэг 15-д 1 сурагч шалгарсан/

 3-р байр: Б.Уранбилэг- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш /2-р шатны шалгаруулалтад 70 сурагчийн захидал тэнцэж, шилдэг 15-д 1 сурагч шалгарсан/

 4-р байр: Б.Байгалмаа- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 15-р сургуулийн багш /2-р шатны шалгаруулалтад 63 сурагчийн захидал тэнцэж, шилдэг 15-д 1 сурагч шалгарсан/

 5-р байр: Ц.Баярцэцэг - Нийслэлийн Налайх дүүргийн Ерөнхий боловсролын Тэрэлж Боардинг сургуулийн багш /2-р шатны шалгаруулалтад 56 сурагчийн захидал тэнцэж, шилдэг 15-д 1 сурагч шалгарсан/

 

Энэ жилийн захидал бичлэгийн уралдааны онцлогууд юу байв?

1-рт: Захидал бичлэгийн уралдаанд анх удаагаа 21 аймгаас оролцлоо. Баян-Өлгий аймгаас энэ удаагийн уралдаанд 8 захидал ирснээс Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 8в ангийн сурагч С.Аймөлдирын захидал шилдэг 15-т багтлаа.

2-рт: Үндэсний хэл бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд 2-р шатанд шалгарсан захидлуудын 30% нь монгол бичгээр бичигдсэн.

3-рт: Энэ удаагийн захидал бичлэгийн уралдаанд анх удаагаа тусгай хэрэгцээт хүүхдүүд брайль бичгээр өгсөн агуулгын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 116-р сургуулийн 8б ангийн сурагч О.Энхжаргалын захидал шилдэг 15-д багтсан юм.

Ийнхүү жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдаан амжилттай явагдаж шалгарсан багш, сурагчид шагналаа гардан авлаа.


Тэргүүн байр эзэлсэн үндэсний ялагч Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 9в ангийн сурагч Э.Эмүжингийн бичсэн захидлыг Англи, Франц хэл рүү хөрвүүлэн Дэлхийн шуудан холбооны олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдаанд Монгол Улсыг төлөөлөн илгээх юм. 

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР