Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.8-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцаа холбооны салбарт мөрдөгдөх стандарт, баримт бичгийг боловсруулж батлах ажлыг хэрэгжүүлэн ажилладаг. Түүнчлэн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартыг шинэчлэн сайжруулах, шаардлагатай стандартыг шинээр боловсруулах, олон улсын стандарт, зөвлөмжийг орчуулж нутагшуулах чиглэлээр Стандарт, хэмжил зүйн газраас жил бүр хөтөлбөр гарган хэрэгжүүлдэг.
Энэхүү ажлын хүрээнд тус хорооноос 2025-2026 онд боловсруулах Харилцаа холбооны салбарын стандартын хөтөлбөрийн төсөлд санал авч байгаа тул Та бүхэн харилцаа холбооны салбарт нэн тэргүүнд шаардлагатай гэж үзэж буй стандарт, баримт бичгийн талаарх саналаа хавсралт дахь маягтын дагуу бүрэн боловсруулж 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Харилцаа холбооны зохицуулах хороо
Метро бизнес төв А блок 5 давхар
Д.Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033
Утас: 304258
Факс:327720
Харилцах албан тушаалтан:
Зохицуулалтын газрын
ТХТ-ийн Салбарын стандарт хариуцсан мэргэжилтэн М.Алгирмаа
Утас: 90089108
Мэйл хаяг: algirmaa@crc.gov.mn