Харилцаа холбооны зохицуулах хороо нь МТШХХГ-аас баталсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу дугаарыг хуваарилан ХХЗХ-ны “Цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох журам”-ын дагуу олгож байна. Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө нь анх 2000 онд батлагдсан бөгөөд 2010 онд шинэчлэн баталсан.
Цахилгаан холбооны сүлжээний дугаарлалт нь дараах төрлийн дугааруудаас бүрдэнэ. Үүнд:
- Угтвар дугаарлалт: 2-3 оронтой цифрээс бүрдэх, хот, улс хоорондын ярианы үйлчилгээний сонголтыг илэрхийлсэн дугаарууд
“00х” улс хоорондын угтвар дугаар
“0х” хот хоорондын угтвар дугаар
- Тусгай дугаарлалт: Яаралтай тусламж, лавлах болон нэмэлт үйлчилгээнд зориулсан “1”-ээр эхэлсэн дугаарууд
- Сүлжээний дугаарлалт: Цахилгаан холбооны үйлчилгээний бүх төрлийн бие даасан сүлжээнд хэрэглэгдэх, хэрэглэгчдэд шууд олгогдох, тухайн үйлчлэгчийн сүлжээний оноосон дугаар, станцын болон хэрэглэгчийн дугааруудыг багтаасан цифрүүдээс бүрдсэн дугаарлалтын сери
Төлөвлөгөөнд заагдсан Монгол улсын харилцаа холбооны дугаарлалтын багцын томьёолол
Эхлэх дугаар | Зориулалт | Тайлбар |
00x | Олон улсын гарцын угтвар дугаарлалт | |
0x | Дотоод гарцын угтвар дугаарлалт | Энэ угтвар дугаарлалтын ард газарзүйн бүсийн дугаарлалтууд илэрхийлэгдэнэ. |
1 | Тусгай дугаарлалт | |
2 | Суурин холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт | |
3 | ||
4 | ||
5 | Утасгүй суурин холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт | |
6 | Нөөцөнд төлөвлөгдсөн дугаарлалт | |
7 | Интернэт протоколд суурилсан ярианы үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт | |
8 | Нөөцөнд төлөвлөгдсөн дугаарлалт | |
9 | Үүрэн холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт |