Шуудангийн зохицуулалтын газар нь тус хорооны дүрмийн 5.7.1-д заасны дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
- Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гаргах;
- Шуудангийн нэгдсэн кодыг боловсруулж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах;
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар санал боловсруулж, Хорооны хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх;
- Аймаг, нийслэл, хот хооронд шуудангийн илгээмж хүргэх хуваарь, чиглэлийн талаар санал боловсруулах;
- Шуудангийн зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх арга хэмжээ авах;
- Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
Мөн
- Дэлхийн шуудан холбооноос гаргасан баримт бичиг, зөвлөмж, олон улсын туршлага судлан өөрийн оронд хэрхэн хэрэгжүүлэх талаар санал боловсруулах.