Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт...
Шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
2013-02-17

Шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

1. Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг

2. “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ олгох, сунгах, хүчингүй болгох биелэлтэд хяналт тавих журам”-д заасны дагуу дараах бичиг баримтуудыг ирүүлнэ.

2.1 Тусгай зөвшөөрөл хүссэн  өргөдөл /хавсралт 1/

2.2 Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм болон иргэний үнэмлэхний баталгаажсан хуулбар

2.3 Санхүү, эдийн засгийн чадавхийг нотолсон баримт бичиг үүнд:

- Сүүлийн байдлаар татварын газраар баталгаажуулсан санхүүгийн тайлан

- Үйл ажиллагаагаа эхэлж байгаа бол эхлэлийн баланс

- Тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийн тооцоо

3. Ашиглах стандарт, технологи, техникийн үзүүлэлтүүд, ажиллагааны зарчим,

4. Үйлчилгээний үнийн санал /Үйлчилгээний зардалд тулгуурлан зах зээлийн үнийн жишгээр үнэ тарифаа тухайн аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө тогтооно/

5. Хилийн чанадад хамтран ажиллах аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний хуулбар, тухайн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

6. Жич: Тодруулах асуудлаар 304257 дугаарын утсаар холбоо барих буюу биеэр ирж уулзана уу.