Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцан холболт
Харилцан холболт
2013-02-17

Харилцан холболт /interconnection/ гэдэг нь нэг үйлчлэгч өөрийн үйлчилгээг бусад сүлжээний хэрэглэгчдэд хүргэх, өөрийн хэрэглэгчдэд бусдын үйлчилгээг хүртээх зорилгоор сүлжээгээ бусдын сүлжээнд холбож буй техникийн болон санхүүгийн үйл ажиллагаа, арилжааны хэлцэл юм.

 

Харилцан холболтын зохицуулалтын гол зорилго нь:

  • Харилцан холбогдохыг дэмжих
  • Зах зээлийн хүчийг удирдах
  • Техникийн харилцан уялдаа, зохицолдоог хангах явдал юм.

 

Цахилгаан холбооны үйлчлэгчид (телефон ярианы үйлчилгээ эрхлэгчид буюу үүрэн, суурин, утасгүй суурин мөн хот хоорондын интернэт ярианы үйлчлэгчид) дээрхи эрхийн хүрээнд ХХЗХ-ноос батлагдан гарсан дараах харилцан холболтын журмуудыг өөрийн сүлжээнд өртөг нэмэгдүүлсэн үйлчлэгчийг (улс хоорондын картын ярианы үйлчлэгч, тусгай дугаар эзэмшигч г.м) холбох болон хоорондоо харилцан холболт хийхдээ мөрдлөг болгон ажиллана. Үүнд:

2003 оны 37 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан “Цахилгаан холбооны сүлжээнд холбогдох, сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журам”

2004 оны 08 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны сүлжээ, инженерийн барилга байгууламжийг хэсэгчлэн түрээслүүлэх журам”

 

Зааглах цэг                             

 

Харилцаа холбооны тухай хуулийн 22.1-д заасны дагуу тусгай хэрэглээний холбооны сүлжээ эзэмшигч, дотоодын хэрэглээний сүлжээ бүхий болон шинээр сүлжээ байгуулах этгээд бусдын өмчлөлийн сүлжээнд холболт хийхдээ сүлжээ хоорондын зааглах цэгт тавигдах нэмэгдэл шугам, тоног төхөөрөмжийг хариуцна.

Харилцаа холбооны тухай хуулийн 22.3-д заасны дагуу Сүлжээний зааглах цэгийг Зохицуулах хороо тогтооно.

Сүлжээний зааглах цэгийг дээр дурдсан “Цахилгаан холбооны сүлжээнд холбогдох, сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журам”-ын “Зааглах цэг тодорхойлох тухай ” 7 дугаар зүйлд заасны дагуу тогтооно.

 

Харилцан холболтын гэрээ

 

Цахилгаан холбооны үйлчлэгчид холболтын болон харилцан холболтын гэрээг Ерөнхий журмын 11-р зүйлд заасны дагуу байгуулах ба ХХЗХ-ноос гаргасан гэрээний ерөнхий загварыг баримтална.

Харилцан холболтын гэрээний ерөнхий загварыг эндээс үзнэ үү.

Харилцан холболтын үйлчилгээний төлбөрийг үйлчлэгчид харилцан холболтын гэрээ байгуулахаас 21 хоногийн өмнө журмын дагуу (10.1.1-д заасан) хянуулахаар ХХЗХ-нд ирүүлнэ.

Журмын дагуу харилцан холболтын гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор ХХЗХ-нд бүртгүүлнэ. Мөн гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт бүрийг тухай бүр бүртгүүлж байна.

 

Харилцан холболтын төлбөр

 

Цахилгаан холбооны үйлчлэгчид харилцан холболтын үйлчилгээний төлбөрийг харилцан тохирохдоо ХХЗХ-нд дараах хуулийн үндэслэлээр хянуулна.

Харилцаа холбооны тухай Монгол Улсын хуулийн “Зохицуулах хорооны бүрэн эрх”-ийн тухай 9-р зүйлийн 9.1.4 –д заасан “сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах” заалт, 9.1.5-д заасан “харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд давамгайлагчийн үйлчилгээний тарифийг хянах” заалт

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө газраас “Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль”-д нийцүүлэн гаргасан “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн зах зээлд давамгай байдлыг тогтоох аргачлал” баримт бичгийн 3.1, 4.3, 5.3.10 болон 5.4-д заасан “Цахилгаан холбооны сүлжээ хоорондын болон шуудангийн сүлжээ хоорондын харилцан холболтын үйлчилгээний хүрээнд сүлжээ эзэмшигч бүр тухайн сүлжээндээ давамгайлагч гэж үзнэ” гэсэн заалт

Харилцан холболтын үйлчилгээний төлбөрийг ХХЗХ-нд хянуулахдаа “Цахилгаан холбооны сүлжээнд холбогдох, сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журам”-ын 10 дугаар зүйлд заасан процедурыг баримтална.

Харилцан холболтын чиглэлээр гарсан шийдвэр, мэдээллүүд

Цахилгаан холбооны сүлжээ хоорондын харилцан холболтын төлбөр, орлого хуваарилах зарчмыг тогтоох, харилцан холболтын гэрээг байгуулах зарчмууд, 2009-12

2009 оны ..р тогтоол

Харилцан холболтын орлого хуваарилах зарчмыг хянан батлах тухай

Сүлжээ хоорондын харилцан холболтонд газар зүйн ялгаваргүй үнэ тарифийг хэрэгжүүлэх тухай, 2009-12

Интернэтийн үйлчилгээний зориулалтаар хот хоорондын суваг түрээслэх тарифийг бууруулах тухай, 2009-12