Монгол Улсын харилцаа холбооны дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө
Монгол Улсын Харилцаа холбооны дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргын 2010 оны 106 тоот тушаалын хавсралтаар шинэчлэгдэн батлагдлаа.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Харилцаа холбооны дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулж, батлуулахдаа 2004 онд Олон улсын цахилгаан холбооны байгууллага болон 2007 онд Дэлхийн банкны санхүүжилтээр тус тус зөвлөх үйлчилгээг авч үйлчилгээ эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж ажилласан.
Шинэчлэгдэн батлагдсан “Харилцаа холбооны дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө” нь олон улсын болон дотоод гарцын угтвар дугаарлалт, тусгай дугаарлалт, суурин холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт, IP протоколд суурилсан ярианы үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт, үүрэн холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалтуудаас бүрдэж байна.
Түүнчлэн шинэчлэгдэн батлагдсан дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд үүрэн холбооны сүлжээ хооронд дугаар шилжүүлэх (number portability), үүрэн холбооны сүлжээ хоорондын рүүминг үйлчилгээ (national roaming), электрон дугаарлалт (ENUM)-ын талаар тусгаж өгсөн.
Тусгай дугаарлалт
Тусгай дугаарлалт нь яаралтай тусламжийн болон нэмэлт үйлчилгээ, интернэтийн үйлчилгээнд зориулагдсан нэгээр эхэлсэн 3-аас 8 оронгийн цифрээр илэрхийлэгдэх тусгай дугаарлалтын багц байна. Тусгай дугаарлалтын ерөнхий томъёоллыг хүснэгт-2-т илэрхийлэв.
Хүснэгт 2
Тусгай дугаар ашиглах үйлчилгээний төрөл |
Ашиглагдах тусгай дугаарын багц |
Яаралтай тусламжийн зориулалттай тусгай дугаарлалт |
10х |
Сүлжээ бүхий үйлчилгээ эрхлэгчдийн ашиглалт үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарлалт |
11-х 11-хх |
Мессежний тусгай дугаарлалт |
13-х-ххх 14-х-ххх 15-х-ххх |
Олон Улсын Интернэт телефон ярианы үйлчилгээнд зориулсан угтвар тусгай дугаарлалт |
16-хх
|
Сүлжээ бүхий үйлчилгээ эрхлэгчид нэмэлт үйлчилгээнд зориулан ашиглах тусгай дугаарлалт |
17-ххxx |
Төлбөргүй /хэрэглэгчийн тарифт болон төлбөртэй үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарлалт |
1-800-хххх Toll Free and Free Phone Service |
1-900-хххх Premium Rate Service |
1 Яаралтай туслажийн зориулалттай тусгай дугаарлалт
Яаралтай тусламжийн зориулалттай тусгай дугаарлалт нь гоц халдварт, түргэн тусламж, онц байдал, гамшгийн, гал түймрийн болон цагдаагийн шуурхай дуудлага гэх мэт үйлчилгээнд хэрэглэгчид тухайн орон нутгийн цахилгаан холбооны сүлжээнээс үнэ төлбөргүй холболдох хязгаарлагдмал нөөц бүхий 3 цифрээс бүрдсэн багц дугаарлалт байна
Томъёолол 6
Яаралтай туслажийн зориулалттай тусгай дугаарлалт |
Гурван цифр бүхий тусгай дугаар |
10х |
2 Сүлжээ бүхий үйлчилгээ эрхлэгчдийн ашиглалт үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарлалт
Сүлжээ бүхий үйлчилгээ эрхлэгчдийн ашиглалт үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарлалт нь сүлжээний ашиглалт үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах, үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол хүлээн авах, хяналт шалгалт хийхэд зориулагдсан 3-аас 4 цифрээс бүрдсэн багц дугаарлалт байна.
Томъёолол 7
Сүлжээ бүхий үйлчилгээ эрхлэгчдийн ашиглалт үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарлалт |
Гурав эсвэл дөрвөн цифр бүхий тусгай дугаар |
11х болон 11-хх |
3 Мессежний тусгай дугаарлалт
Мессежний тусгай дугаарлалт нь Контентийн үйлчилгээг мессежээр хүргэх зориулалтаар ашиглагдах 6 цифрийн бүрдэл бүхий багц дугаарлалт байна.
Тайлбар: Тусгай дугаарлалтын багцыг үйлчилгээ эрхлэгчид зөвхөн өөрийн сүлжээнд ашиглах бөгөөд үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид SMS, MMS үйлчилгээнд ашиглахаар, харин суурин телефон холбооны үйлчилгээ эрхлэгчид станцаас хэрэглэгчдэд үзүүлэх нэмэлт үйлчилгээнд ашиглахаар зохицуулагдсан болно.
Томъёолол 8
Мессежний тусгай дугаарлалт |
Зургаан цифр бүхий тусгай дугаар |
13-х-ххх, 14-х-ххх болон 15-х-ххх |