Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хөдөө орон нутагт 2014 онд хийсэн радио...
Хөдөө орон нутагт 2014 онд хийсэн радио долгионы хяналт, шалгалтын товч мэдээ
2014-11-14
Хөдөө орон нутагт 2014 онд хийсэн радио долгионы хяналт, шалгалтын товч мэдээ Хөдөө орон нутагт 2014 онд хийсэн радио долгионы хяналт, шалгалтын товч мэдээ

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын инженерүүд 2014 оны эхний 11 сарын байдлаар Улаанбаатар хотын Найлах дүүрэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Өвөрхангай, Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудад ажиллаж хэмжилт, шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хэмжилт, хяналтын үр дүнг үйлчилгээ тус бүрээр нь дурьдвал:

Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ: Радио, телевизүүд нь тус хорооноос тусгай зөвшөөрлөөр олгосон радио давтамж дээр тохиргоо хийгээгүй, тоног төхөөрөмж нь стандарт шаардлага хангахгүйн улмаас хууль бус радио долгионы цацаргалт үүсгэх, техникийн газардуулга хийгээгүй, тоног төхөөрөмжийн холболт суурилуулалт стандартын дагуу бус, техник тоног төхөөрөмждөө тогтмол үзлэг үйлчилгээ хийдэггүй зэргээс шалтгаалан радио долгионы харилцан нөлөөлөл үүсгэх, харилцан нөлөөлөлд өртөх явдлууд нилээдгүй гарч байлаа. Үүнтэй холбогдуулан тоног төхөөрөмжиндөө тогтмол үзлэг үйлчилгээ, тохиргоо хийх шаардлагыг тухай бүрт хүргэж, Зохицуулах хорооны цахим хуудсаар дамжуулан заавар зөвлөмжүүдийг тогтмол гаргаж байна.

Олон сувгийн дахин дамжуулах үйлчилгээ эрхлэгчид: Тус үйлчилгээ /ММДС/ эрхлэгчдийн хувьд тусгай зөвшөөрлөөр олгогдсон давтамжийн зурвасаас илүү өргөн зурвасаар нэвтрүүлгээ цацах, тоног төхөөрөмжийг зориулалтын зогсуурт байрлуулаагүй, зориулалтын кабелиар холбоогүй, нэвтрүүлэгчийн гаралтын чадал, тохиргоонд хяналт тавьдаггүй зэргээс шалтгаалан радио долгионы нөлөөлөлд өртөх, харилцан нөлөөлөл үүсгэх явдал ихэвчлэн гарч байсан тул тоног төхөөрөмжийн тохиргоо хийх ялангуяа нягтруулгын тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээг авч ажиллахыг зөвлөж ажиллаа.

Мөн РТС УТҮГ-ын хариуцдаг орон нутгийн аналог болон тоон олон сувгийн телевизийн антенн үүрэн холбооны антеннтай нэг цамхагт байрласан, тоног төхөөрөмжийн тохиргоо алдагдсанаас радио суваг хоорондын харилцан нөлөөлөл үүсгэж улмаар үүрэн холбооны сүлжээнд нилээдгүй нөлөөлөл үүсгэж байлаа.

Үүрэн холбооны сүлжээ: Энэ онд үүрэн холбооны сүлжээ орон нутгийн аналог болон тоон олон сувгийн телевизийн тоног төхөөрөмж болон өөрсдийн тоног төхөөрөмжийн гэмтэл саатал, тохиргоо зэргээс шалтгаалан харилцан нөлөөлөлд нилээдгүй өртлөө.

Улаанбаатар хотод Скайтел ХХК-ийн 3G сүлжээнд Баянхошуунд үйл ажиллагаа эрхэлдэг Талст эрчим ХХК олон сувгийн дахин дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн стандартын бус холболт, DECT технологийн утасгүй суурин холбооны төхөөрөмжийг иргэд, албан байгууллагууд АНУ, Канад зэрэг радио давтамжийн хуваарилалт өөр улсаас хувийн журмаар оруулж ирэн ашиглаж байгаа,  D-Link D616 маркийн утасгүй холболтын WiFi төхөөрөмжөөс тус тус харилцан нөлөөлөл үүсгэж байгааг хэмжилт, шалгалтаар илрүүллээ. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцааны богино долгионы радио станцыг хууль бусаар ашиглаж Жи-мобайл ХХК-ийн 2G сүлжээнд нөлөөлөл үзүүлж байгаа тохиолдлууд нилээдгүй гарч байгааг тухай бүр илрүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

              2014 оны хөдөө орон нутгийн хяналт, шалгалтын товч мэдээг энд дарж үзнэ үү.

Мөн хугацаанд харилцан нөлөөлөл болон хэмжилт шалгалт хийлгэх талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид, байгууллага, иргэдээс дараах 88 санал, хүсэлт, гомдол ирсний дагуу хэмжилт шалгалтыг хийж гүйцэтгэн холбогдох арга хэмжээг авч, авсан арга хэмжээний талаар хариу өгч ажиллалаа.

Үүнд:

  • Үүрэн холбооны сүлжээнд “Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн  хүний биед үзүүлэх нөлөөний хязгаарлалтын түвшин” тогтоох хэмжилт-2
  • Үүрэн холбооны сүлжээн дэх харилцан нөлөөлөл арилгах-26
  • Өндөр хурдны утасгүй интернетийн нөлөөлөл /WiMax, WiFi/-1
  • Өргөн нэвтрүүлгийн сүлжээ
    • Телевиз, радиогийн харилцан нөлөөлөл-1
    • Телевиз, радиогийн хамрах хүрээний хэмжилт-3
    • IPTV-1
    • Олон сувгийн телевиз /ММДС/-6
  • Харилцааны радио станцын харилцан нөлөөлөл -44
  • Бусад-4 болно.