Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 тоот тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар (хуучнаар Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо,технологийн газар)-ын даргын 2011 оны 03 сарын 22 өдрийн 58 дугаар тушаалаар “Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах чиглэл” мөн тус газрын даргын 2011 оны 05 сарын 12 өдрийн 83 дугаар тушаалаар “Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулахад баримтлах чиглэл” тус тус батлагдсан байна.
Эдгээр баримт бичиг нь Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах чиглэлийг тодорхойлох, “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” –ийн 5.5.2 дах заалтыг үндэслэн Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулахад баримтлах үндсэн чиглэлийг тус тус тодорхойлсон.
“Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулахад баримтлах чиглэл”
“Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах чиглэл”