Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Стандарт боловсруулах санал авч байна
Стандарт боловсруулах санал авч байна
2015-03-02

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь Мэдээлэл холбооны салбарт мөрдөгдөх дараах үндэсний стандарт боловсруулах, гарын авлага орчуулах хүсэлтэй хувь хүн, аж ахуйн нэгж, төслийн багийг 2015 оны 03 сарын 10-ны дотор саналаа ирүүлэхийг урьж байна.

Үүнд:

  1. Телевизийн үгэн /урсдаг/ болон дүрст мэдээллийн форматад тавигдах шаардлага
  2. Телевизийн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ ашиглах стандарт
  3. Шуудангийн цахим худалдааны стандарт
  4. Радио давтамжийн хуваарилалт ба антенн хоорондын зайг тооцоолох аргачлал
  5. LTE/LTE-A Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн техникийн нөхцөл шаардлага
  6. Орон сууцны хотхоны мэдээлэл холбооны дэд бүтцэд тавигдах норматив шаардлага
  7. Оффис болон үйлдвэрийн зориулалттай барилгын мэдээлэл холбооны дэд бүтцэд тавигдах угсралтын болон норматив шаардлага
  8. Төрийн өгөгдөл, мэдээлэл солилцооны стандарт
  9. Сувагчлалын ашиглалтын багтаамжийг дээшлүүлэхэд maxcell шинэ технологи  ашиглах ерөнхий шаардлага
  10. Сувагчлалын суурилуулалтад microduct шинэ технологи  ашиглах ерөнхий шаардлага
  11. MNS 5591-2:2006 Радиогийн студийн тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага /шинэчлэх/
  12. MNS 5593-2:2006 Телевизийн студийн тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага /шинэчлэх/
  13. ICT TECHNOLOGY NORMS-RUSSIA /орчуулах/

Дээрх бичиг баримтыг боловсруулахаар сонирхсон хувь хүн болон төслийн баг нь бичиг баримтыг боловсруулахад шаардлагатай ажлын агуулга, цар хүрээ, боловсруулах хугацаа болон үнийн талаар саналаа дээр заасан хугацаанд ирүүлнэ үү.

Ирүүлсэн саналыг авч үзээд дараах шаардлага хангасан гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулна.

Стандарт боловсруулах ажлыг гүйцэтгэгч нь тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай байна.

Харилцах утас: 304257, 304258

И-мэйл: info@crc.gov.mn

Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13, Метро бизнес төв

Улаанбаатар-14201, Монгол Улс

Вэб хаяг: http://www.crc.gov.mn/