Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 90-ээс ихгүй 60-аас багагүй хоногийн өмнө, эрхийн бичгийн хугацаа сунгах тухай өргөдлийг эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас ихгүй 21-ээс багагүй хоногийн өмнө Зохицуулах хороонд гаргана.
Тусгай зөвшөөрлийг сунгуулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлт, албан бичиг
- Холбогдох төлбөр, хураамжийг төлсөн баримт
- Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байсан талаар тайлан, мэдээлэл (сунгалтын маягт)
- Хугацаа нь дуусч байгаа тусгай зөвшөөрлийн эх хувь
- Ирэх 3 жилийн үйл ажиллагааны төлөвлөлт (сүлжээ, үйлчилгээг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын гэх мэт