Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэдээлэл харилцаа холбооны стандартчиллын техникийн хороо хуралдав
Мэдээлэл харилцаа холбооны стандартчиллын техникийн хороо хуралдав
2015-02-15

Мэдээлэл Харилцаа Холбооны Стандартчиллын техникийн хорооны ээлжит хуралдаан 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, тус хорооноос захиалан санхүүжүүлсэн дараах стандартуудыг хэлэлцэв. Үүнд:

А. Орчуулсан стандарт

  1. ISO/IEC 18092:2013 Мэдээллийн технологи. Систем хоорондын телехолбоо ба мэдээлэл солилцоо. Ойр оронгийн холбоо. Интерфейс ба протокол
  2. Шуудан холбоо. Нэр томъёоны тодорхойлолт
  3. ISO/IEC TR 29110-1:2011 Програм хангамжийн Бичил нэгжүүдэд (БН) зориулсан програм хангамж хөгжүүлэлтийн амьдралын мөчлөгийн горимууд. 1-р хэсэг: Тойм
  4. ISO/IEC 29110-2:2011 Програм хангамжийн Бичил нэгжүүдэд (БН) зориулсан програм хангамж хөгжүүлэлтийн амьдралын мөчлөгийн горимууд. 2-р хэсэг: Ерөнхий бүтэц ба системчлэл
  5. ISO/IEC TR 29110-3:2011 Програм хангамжийн Бичил нэгжүүдэд (БН) зориулсан програм хангамж хөгжүүлэлтийн амьдралын мөчлөгийн горимууд. 3-р хэсэг: Үнэлгээний заавар
  6. ISO/IEC 29110-4-1:2011 Програм хангамжийн Бичил нэгжүүдэд (БН) зориулсан програм хангамж хөгжүүлэлтийн амьдралын мөчлөгийн горимууд. 4-р хэсэг: Горимын тодорхойлолтууд: Ерөнхий горимын бүлэг
  7. ISO/IEC TR 29110-5-1-2:2011 Програм хангамжийн Бичил нэгжүүдэд (БН) зориулсан програм хангамж хөгжүүлэлтийн амьдралын мөчлөгийн горимууд. 5-р хэсэг: Менежмент болон инженерчлэлийн тодорхойлолтууд: Ерөнхий горимын бүлэг

Б. Шинээр боловсруулсан стандарт

  1. Харилцаа холбооны тоног төхөөрөмжид тавих радио спектр, цахилгаан соронзон зохицолдооны техникийн шаардлага
  2. Тоон DRM радио хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжид тавих шаардлага
  3. Харилцаа холбооны тоног төхөөрөмжид тавих аюулгүй байдлын шаардлага
  4. Хувийн шингээлтийн хурдыг хүний биед ойрхон хэрэглэдэг утасгүй холбооны төхөөрөмжийн хувьд тодорхойлох (30 МГц-ээс 6 ГГц-ийн давтамжид)

В. Дахин хянасан стандарт

  1. MNS 5594:2006 Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөөний хязгаарлалтын түвшин
  2. MNS 5148:2002 Радиогийн   сүлжээний цахилгаан соронзон орон, ажлын байрны зөвшөөрөх түвшин, хяналт тавих шаардлага

Тус хуралдаанаар дээрх нэр бүхий стандартуудыг Стандартчиллын Үндэсний Зөвлөлөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.