Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Сонгон шалгаруулалтын урилга
Сонгон шалгаруулалтын урилга
2015-01-30

Огноо: 2015.01.30

Сонгон шалгаруулалтын дугаар:            ХХЗХ/ФМ1/2015

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн эрх олгох сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөгөөр худалдан авах ба төлбөрийг Голомт Банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ. 

Эрхийн анхны үнийн санал арван таван сая төгрөг байна.

Сонгон шалгаруулалтыг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зарлаж байна. Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 14:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг:  Харилцаа холбооны зохицуулах хороо

            Метро бизнес төв, 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13

            Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201, Монгол улс.

            Утас: 304257, 304258. Факс:327720

            Веб сайт: www.crc.gov.mn;

Имэйл хаяг: info@crc.gov.mn