Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Upost программын талаар сургалт зохион байгуулагдлаа
Upost программын талаар сургалт зохион байгуулагдлаа
2015-01-29
Upost программын талаар сургалт зохион байгуулагдлаа Upost программын талаар сургалт зохион байгуулагдлаа

Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх зорилгоор “Шуудангийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн систем” программ хангамжийн төслийг эхлүүлээд байгаа билээ.

Энэхүү төслийн хүрээнд хийгдэж буй шуудангийн бүртгэл, хяналт лавлагааны Upost программын явц нь 90 гаруй хувьтай байгаа бөгөөд шуудангийн байгууллагуудыг бүртгэх,  гаалийн байгууллага болон шуудангийн байгууллагуудын хооронд мэдээлэл дамжуулах, шуудангийн үйлдвэрлэлийн шат дамжлага бүрийг бүртгэх, түүний үр дүнд анхан шатны маягтуудыг хэвлэх зэрэг ажлууд бүрэн хийгдсэн бөгөөд уг программыг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлэх, хэрэглээг тогмолжуулахын тулд шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудыг хамруулсан нэгдсэн сургалтыг 2014 оны 12 дугаар сарын 30 болон 2015 оны 1 дүгээр сарын 19-нд  Мэдээллийн технологийн үндэсний паркын сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.