Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл
2014-12-24
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 10 дугаар хуралдааныг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав. Уг хуралдаанаар нийтдээ 10 гаруй асуудлыг хэлэлцэж, хэлэлцсэн асуудлаар хорооны 7 тогтоолыг батлан   шийдвэрлэсэн болно.

“Шуудангийн тухай хууль”-ийн 9.1.1 дэх заалтын дагуу Монгол улсын Ерөнхий Сайдын 2013 оны 24 дүгээр захирамжаар шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүсийг тогтоосон байдаг. Тус хорооноос Монгол улсын “Шуудангийн тухай хууль”-ийн 9.1.2-дах заалтыг хэрэгжүүлэх чиг, үүргийн дагуу Шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүсэд үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2015 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаар тогтоолоор  батлав. Шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс нь тухайн улсын шуудангийн зах зээлийн үр ашигтай хэсэг бөгөөд энэхүү бүсийг тодорхойлсноор бүх нийтийн үүрэгт үйлчилгээнээс хүлээж байгаа алдагдлыг нөхөх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг бий болгодог ач холбогдолтой юм.

Тус хорооны 2014 оны 10 тоот тогтоолоор “Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ыг шинэчлэн баталсан бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Барилгын дотор холбооны монтаж, угсралт суурилуулалт”, “Дотоод холбооны сүлжээний суурилуулалт, засвар” төрлөөр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан 70 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох; “Гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар”, “Цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт суурилуулалт, засвар” төрлөөр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлөөс “Барилгын дотор холбооны монтаж, угсралт суурилуулалт”, “Дотоод холбооны сүлжээний суурилуулалт, засвар” төрлийг хасч өөрчлөлт оруулахаар тус тус шийдвэрлэн “Тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай” 2014 оны 57 тоот тогтоолыг гаргалаа. Тусгай зөвшөөрлийн ангилалд өөрчлөлт орсон, нөхцөл шаардлага шинэчлэгдсэнтэй холбогдуулан “Дотоод холбооны сүлжээний суурилуулалт, засвар”, “Барилгын дотор холбооны монтаж, угсралт суурилуулалт” гэсэн бүртгэлийн гэрчилгээ олгох юм.

Хорооны хуралдааны 2014 оны 58 тоот тогтоолын хавсралтаар Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, 14.1.1, 14.1.4, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, 25.2.7, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн журмын 10.3.3, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах хэсгийг үндэслэн үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг 6 ААН, хуулийн этгээдэд шинээр олгох; 59 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх; 14 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох; 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулах; тусгай зөвшөөрлийн гэрээний нөхцөл шаардлагыг хугацаанд нь биелүүлсэн 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээхээр тус тус шийдвэрлэсэн болно.   

Мөн хуралдаанаар тус хорооны дүрмийн 3.2.2 дах заалтыг үндэслэн тусгай зөвшөөрлийн зохицуулалт, дугаарлалтын зохицуулалтын хөлс, радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр, бүртгэлийг цахимаар хийх, нэхэмжлэх  зарчмыг тодорхойлон үйл ажиллагаанд мөрдүүлэх зорилгоор “Тусгай зөвшөөрлийн төлбөрийг зөвшөөрлийн бүртгэл, төлбөрийн цахим тооцооллоор нэхэмжлэх аргачлал”-ыг  2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 59 тоот тогтоолын хавсралтаар батлав. Энэхүү аргачлалыг баталснаар үйлчилгээний болон давтамжийн ашиглалт үйлчилгээний төлбөр, бусад төлбөрийг цахим аргаар тооцох, мэдээллийн санг бүрдүүлэх, холбогдох үйл ажиллагааг цахимжуулах боломжийг бүрдүүлнэ. 

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).