1. Шалгалтын зорилго:
Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт байрлах Петрочайна дачин тамсаг ХХК-ийн 19, 21-р талбайд 6 дугаар сард хийсэн шалгалтын хүрээнд Улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 57-07-002/06 тоот албан шаардлагын дагуу авсан арга хэмжээ, хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг шалгах, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг тодруулах, радио давтамжийн тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчдээс ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх, үүрэн холбооны бааз станцуудад хэмжилтийг хийх зорилгоор ажилаллаа.
2. Шалгалтын хугацаа:
2014 оны 11 дугаар сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл.
3. Хэмжилт, шалгалт хийсэн байршил
- Байршил 1. Хэнтий аймаг Өндөрхаан сум
- Байршил 2. Дорнод аймаг Хөлөнбуйр сум
- Байршил 3. Дорнод аймаг Чойбалсан сум
- Байршил 4. Дорнод аймаг Халх гол сум Тамсаг булаг
- Байршил 5. Дорнод аймаг Матад сум
- Байршил 6. Сүхбаатар аймаг Баруун урт сум
- Байршил 7. Сүхбаатар аймаг Мөнххаан сум.
4. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:
Rohde & Schwarz-ийн FSH8 спектр анализатор хэмжүүрийн багаж. HE 300 антенн
5. Хэмжилтийн явц:
Хэмжилт, шалгалтыг дээрх 7 байршилд гүйцэтгэсэн. Хэмжилтүүдийг дараах чиглэлээр хийж гүйцэтгэсэн. Үүнд:
5.1 Үүрэн холбооны оператор компаниудаас Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад нөлөөлөлтэй байгаа бааз станцуудын мэдээллийг гаргуулан авч зам дагуух газруудын нөлөөллийн хэмжилтийг хийсэн.
5.2 Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг тодруулсан.
5.3 Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт байрлах Петрочайна дачин тамсаг ХХК-ийн 19, 21-р талбай дээр хийсэн шалгалтын хүрээнд Улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 57-07-002/06 тоот албан шаардлагын дагуу авсан арга хэмжээ, хугацаат үүрэг даалгаврын биелэлтийг шалгасан.
5.4 Радио давтамжийн тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хэмжилт, шалгалт хийж харилцан нөлөөллийг шийдвэрлэсэн.
5.5 Дээрх аймгуудад хэмжилт шалгалтаар илэрсэн бусад зөрчлүүдийн шалтгааныг тогтоож, холбогдох арга хэмжээг авлаа.
5.1 Үүрэн холбооны оператор компаниудын Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад нөлөөлөлтэй байгаа бааз станцуудын мэдээллийг доорх хүснэгтэд харууллаа.
Хүснэгт 1. Үүрэн холбооны оператор компанийн нөлөөлөлтэй газрууд
Үүрэн холбооны оператор компаниудаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт байрлах нөлөөлөлтэй бааз станцын байршлыг гаргуулан авч томилолтоор ажиллах хугацаандаа зам дагуу байрлах сайтуудаар хэмжилтийг хийж гүйцэтгэсэн. Хэмжилтээр РТСУТҮГ-ын орон нутгийн 6 сувгийн аналог болон тоон телевизийн сувгуудаас нөлөөлөл үүсгэж байгааг тогтоолоо. Аймгийн төвүүд дээр үндсэн 6 сувгаас гадна Монголын үндэсний радиогийн 1, 2-р сувгуудыг давхар дамжуулж байна. Энэ нь тус нэвтрүүлэгчийн гаралтын хажуугийн цацаргалтыг нэмэгдүүлж байна. Хэмжилтийг хийж нөлөөллийн эх үүсгүүрийг тогтоосны дараа үүрэн холбооны оператор компанийн хяналтын төв рүү холбогдож нөлөөлөл хэвийн болсон талаар тодруулга авсан.
Хэмжилтийн дүнг хавсралт 1-д үзүүллээ.
5.2 Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг тодруулсан. Хэмжилтийг хавсралт 2-д үзүүлэв.
Хүснэгт 2. тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
5.2.1 Хэнтий аймаг Өндөрхаан сум
5.2.2 Дорнод аймаг Чойбалсан хот, Хэрлэн сум.
5.2.3 Сүхбаатар аймаг Баруун урт сум
5.3 Тус хорооны даргын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/105 тоот тушаалын дагуу Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байрлах Петрочайна дачин тамсаг ХХК-ийн 19, 21-р талбайд хийсэн шалгалтын үүрэг даалгаврын биелэлтийн мөрөөр 2014 оны 12 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд хэмжилт, шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Хэмжилтэнд Петрочайна дачин тамсаг ХХК-ийн мэдээлэл харилцаа холбооны инженер О.Баярбат, Э.Батжаргал нар байлцав.
Хэмжилтээр 14 ширхэг Кu зурвасын висатын хиймэл дагуулын антенна, 34 ширхэг үүрэн холбооны GSM сүлжээний дахин дамжуулагч, 3 ширхэг гар станц зөвшөөрөлгүй ашиглаж байна.
2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/105 тоот тушаалын дагуу хийсэн хэмжилт, шалгалтаар Петрочайна дачин тамсаг ХХК-ийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан КU зурвасын висатын 6 антенныг буулгуулсан, үүрэн холбооны CDMA 806-896 МГц-ийн давтамж дээр ажилладаг линк, дахин дамжуулах антенныг буулгуулж, үүрэн холбооны GSM 900 сүлжээний дахин дамжуулагчыг хураан авсан зөрчил дахин давтагдаж байна. Хэмжилтийн дүн болон ажиллаж буй тоног төхөөрөмжийн зургийг хавсралт 3-д үзүүллээ.
5.4 Радио давтамжийн тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчдээс ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэсэн. Хэмжилтийн дүн, зургийг хавсралт 4-д.
Үүнд:
- Амардэлгэрэх ХХК-ийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14/0704 албан тоот хүсэлт, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14/1101 албан тоотоор ирүүлсэн мэдээллийн дагуу хэмжилт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Амардэлгэрэх ХХК нь агаарын олон сувгийн телевизийн үйлчилгээ эрхлэх 538/WLAN79 дугаартай зөвшөөрлийн хүрээнд 2800-2896 МГц давтамжийг ашиглахаар тусгай зөвшөөрөлд заасан. Хэмжилтээр 2800-2900 МГц давтамжийн зурваст үйл ажиллагаа явуулж Радио долгионы тухай хуулийн 19.2.2 заалтыг зөрчиж байсан.
- Цацраг трейд ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12 тоот хүсэлтийн дагуу Дорнод аймаг Чойбалсан хотод хэмжилт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Хэмжилтээр тус байгууллагад олгогдсон 2588-2700 МГц давтамжийн зурваст гадны радио үүсгүүр ажиллаагүй байлаа. Амардэлгэрэх ХХК нь тус хорооноос хүргүүлсэн үүрэг даалгаврын дагуу өөрийн зөвшөөрөл бүхий давтамж дээр тохируулан ашиглаж байна. Кевико ХХК нь шинээр угсралт суурилуулалт хийж 2.4 ГГц давтамжийн зурваст 1, 6, 11-р сувгийг ашиглаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Энэ нь Цацраг трейд ХХК-ийн хэрэглэгчийн хүлээн авах давтамж 2200-2700 МГц давтамжийн зурваст ажиллаж, нөлөөлөл үүсэх гол шалтгаан болж байна. Кевико ХХК-ийн ойр байрлах сайтын эргэн тойронд тус компани 2500-2700 МГц давтамжийн зурваст ажиллах хүлээн авах антенн ашиглаж хэвийн болж байна.
- Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт байрлах Датуком ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу хэмжилтийг хийж гүйцэтгэсэн. Хэмжилтээр тус компанийн зөвшөөрөл бүхий давтамж дээр гадны нөлөөлөл хэмжигдээгүй ба тусгай зөвшөөрөлд олгогдсон давтамжаас өөр давтамж дээр үйл ажиллагаа явуулж Радио долгионы тухай хуулийн 19.2.2 заалтыг зөрчиж байсан.
5.5 Дээрх аймгуудад хэмжилт шалгалтаар илэрсэн бусад зөрчлүүдийн шалтгааныг тогтоож, холбогдох арга хэмжээг авлаа.Үүнд:
- Дорнод аймгийн Матад сумын тоон телевизийг 490МГц-ийн давтамж дээр тохируулан ажиллуулж, энэ нь 980МГц-ийн давтамж дээр хоёрдогч гармоник үүсгэснийг тогтоов. Хавсралт 5-д хэмжилтийн дүнг үзүүллээ.