Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаанд өөрчлөлт...
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаанд өөрчлөлт орсон тухай
2014-12-17

Тус хороо нь Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн эрх олгох ХХЗХ/ФМ/2014 тоот сонгон шалгаруулалтын материалын 2.6.1-ийн дагуу  сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацааг 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цагаас өмнө гэснийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цаг болгон өөрчилснийг үүгээр мэдэгдэж байна.

Учир нь Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулиар 12 дугаар сарын 29-ний өдөр нь Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр бөгөөд бүх нийтийн амралтын өдөр байгаа тул сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацааг сунгасан болно.

Энэхүү нэмэлт өөрчлөлт нь ХХЗХ/ФМ/2014 тоот сонгон шалгаруулалтын материалын 2.6.2-ын дагуу сонгон шалгаруулалтын баримт бичгийн салшгүй хэсэг болно.