Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Хөдөлгөөнт холбоо: радио долгион ба эрүүл мэнд”...
“Хөдөлгөөнт холбоо: радио долгион ба эрүүл мэнд” сэдэвт семинарыг зохион байгуулав
2014-12-16
“Хөдөлгөөнт холбоо: радио долгион ба эрүүл мэнд” сэдэвт семинарыг зохион байгуулав “Хөдөлгөөнт холбоо: радио долгион ба эрүүл мэнд” сэдэвт семинарыг зохион байгуулав

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалтын албаны төлөөлөгчид 2014 оны 2 дугаар сард Испани улсын Барселона хотод зохион байгуулагдсан Дэлхийн хөдөлгөөнт холбооны чуулга уулзалт 2014 (Mobile World Congress 2014)-д оролцох үеэр GSMA байгууллагын Радио давтамжийн бодлогын хэлтсийн тэргүүн захирал ноён Владимир Бокют, Ази Номхон далайн бүсийн зөвлөх ноён Жое Гуан нартай хийсэн уулзалтын хүрээнд Монгол улсад хөдөлгөөнт холбооны чиглэлээр сургалт семинар зохион байгуулж хамтран ажиллахаар төлөвлөсөн.

Хамтын ажиллагааны хүрээнд GSMA байгууллагын олон улсын засгийн газар болон зохицуулах байгууллагыг хариуцсан мэргэжилтэн Сара Каролайн Гафнэй, GSMA байгууллагын Судалгаа ба тогтвортой байдлын хэсгийн ахлах судлаач Доктор Жак Ровлей нарыг урьж 2014 оны 12 дугаар сарын 9-12-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн, инженерүүд болон МТШХХГ, Радио телевизийн сүлжээ УТҮГ, МХЕГ, Мобиком ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК, Жи-Мобайл ХХК зэрэг байгууллагын төлөөлөгчдөд зориулан “Хөдөлгөөнт холбоо: Радио долгион ба эрүүл мэнд” сэдэвт семинар сургалтыг Блую Скай зочид буудалд зохион байгууллаа.

Сургалт семинарын үндсэн агуулга нь Радио долгионы үндэс ба нөөц, радио долгионы хүний биед үзүүлэх нөлөө, цахилгаан соронзон орон, радио давтамжийн аюулгүй байдал, хөдөлгөөнт холбооны бааз станц, нэвтрүүлэгч антенны талаар олон нийтэд эерэг ойлголт өгөх зарчим, радио давтамжийн хүн биед нөлөөлөх нөлөөллийн талаар бодлого боловсруулах нь гэсэн сэдвүүд байлаа.   

Семинар сургалтын үеэр хөдөлгөөнт холбооны бааз станц, хэрэглэгчийн гар утаснаас цацаргаж буй радио долгион нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар 1993 оноос хойш маш идэвхитэй хэдэн зуун мянган судалгаа явуулж байгааг дурьдаж, мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хорт хавдрын олон улсын судалгааны байгууллага зэрэг маш олон судалгааны ажлын хэсгүүдийн гаргасан судалгааны үр дүнд Олон улсын стандартын шаардлага хангасан хөдөлгөөнт үүрэн холбооны бааз станц, антенн цамхаг болон хэрэглэгчийн гар утас нь хүний эрүүл мэндэд аливаа хор нөлөөгүй болохыг баталсан тухай танилцууллаа.

Судалгааны тайлантай дараах линкээр орж танилцаж болно: www.who.int/emf, http://www.gsma.com/publicpolicy/mobile-andhealth/science-overview/reports-and-statements-index/