Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэдээллийн технологийн чиглэлээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг “Мэдээллийн...
Мэдээллийн технологийн чиглэлээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг “Мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор ”-ын сонгон шалгаруулалтанд урьж байна
2014-12-05
Мэдээллийн технологийн чиглэлээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг “Мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор ”-ын сонгон шалгаруулалтанд урьж байна Мэдээллийн технологийн чиглэлээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг “Мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор ”-ын сонгон шалгаруулалтанд урьж байна

МТҮП-аас мэдээллийн технологийн  чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэдээллийн технологийн  салбарт ажиллах хүсэл, эрмэлзэлтэй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг  дэмжих,  тэдэнд тус салбарт өсөн дэвжих боломжийг олгох зорилгоор зохион байгуулж буй “Мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор”-ын сонгон шалгаруулалтанд та бүхнийг урьж байна.

Тус сонгон шалгаруулалт нь  2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр МТҮП-ийн “IT Coworking Space”                 /217 тоот/ танхимд явагдана.

Сонгон шалгаруулалттай холбоотой семинарыг 2014 оны 12 дугаар сарын 05, 12-нд 10.00 цагаас МТҮП-ийн “IT Coworking Space” танхимд зохион байгуулах бөгөөд энэхүү семинарт оролцсоноор та тухайн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл аван, сонирхсон асуултандаа хариулт авах боломжтой.

Жич: Оролцох сонирхолтой хүмүүс ichinnorov@itpark.mn, ganpurev@itpark.mn  хаягаар  доорх мэдээллийг илгээж бүртгүүлнэ үү.  Сонгон шалгаруулалтын материалыг 2014 оны 12 дугаар сарын 08-ныг дуустал МТҮП-ийн 222 тоот өрөөнд хүлээн авна.

Овог, Нэр:……………………………………………………………..

Байгууллага, албан тушаал:……………………………….

Холбогдох утас:…………………………………………………

Имэйл хаяг:………………………………………………………….

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88068259, 99258844