Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Хөдөлгөөнт холбоо: Радио долгион ба эрүүл мэнд”...
“Хөдөлгөөнт холбоо: Радио долгион ба эрүүл мэнд” сэдэвт семинар болно
2014-11-28

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2014 оны 2 дугаар сард Испани улсын Барселона хотод зохион байгуулагдсан Mobile World Congress 2014-д оролцсон. Энэхүү арга хэмжээний хүрээнд GSMA байгууллагын Спектрийн бодлогын хэлтсийн тэргүүн захирал ноён Владимир Бокют, Ази номхон далайн бүсийн зөвлөх ноён Жое Гуан нартай туршлага судлах, хамтран ажиллах чиглэлээр уулзалт зохион байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо болон GSMA байгууллагаас “Хөдөлгөөнт холбоо: Радио долгион ба эрүүл мэнд” сэдэвт семинарыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Семинарт оролцох байгууллагууд:

  • МТШХХГ
  • Радио телевизийн сүлжээ УТҮГ
  • Мобиком корпораци ХХК
  • Юнител групп ХХК
  • Скайтел ХХК
  • Жи-Мобайл ХХК

MOBILE COMMUNICATIONS
RADIO SIGNALS AND HEALTH

ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБОО
РАДИО ДОЛГИОН БА ЭРҮҮЛ МЭНД

2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

8.30-9.00             Оролцогчдын бүртгэл

9.00-9.15             Нээлтийн үйл ажиллагаа, танилцуулга

9.15-10.15

 

Нэгдүгээр хэсэг Радио долгионы нөөц, эрүүл мэнд
Цахилгаан соронзон орон гэж юу вэ?  
Эрүүл мэндийн эрсдлийн талаар яагаад хүмүүс санаа зовдог вэ?
Одоогоор хийгдсэн судалгааны талаар бид юу мэдэх вэ?
Холбогдох мэдээллийн эх үүсвэр

10.15-10.30

Цайны завсарлага

10.30–12.30

 

 

 

 

12.00–12.30

Хоёрдугаар хэсэг Радио долгионы хүний биед нөлөөлөх хэмжээ
Радио долгионы ажилчид, олон нийтэд нөлөөлөх олон улсын хэмжээ:

  1. Тоног төхөөрөмж
  2. Сүлжээний антенн

Тохирлын үнэлгээ:

  1. Тоног төхөөрөмж
  2. Сүлжээний антенн

Хэмжүүрийн багаж хэрэгслийг сонгох
Олон нийтийн харилцаа, үр дүнг тайлагнах
Дасгал ажилНөлөөллийн төвшин, дагаж мөрдөх зайг тооцоолох

12.30–13.30

Үдийн хоол

13.30–15.00

 

14.30-15:00

Гуравдугаар хэсэгЦахилгаан соронзон орны эрсдлийн үеийн харилцаа холбооны техник хэрэгсэл
Эрсдлийг бий болгох хүчин зүйлс
Асуудлын мөчлөг
Эрсдлийн үеийн харилцаа холбооны 10 зарчим
Багийн дасгал ажил: Практик дээрх эрсдлийн үеийн харилцаа холбоо

15.00–15.15

Цайны завсарлага

15.15–16.30

 

 

 

16.00–16.15

16.15–16.30

Дөрөвдүгээр хэсэг Радио давтамжийн аюулгүй байдлын бодлого боловсруулах
Олон улсын шаардлагад нийцүүлэх
Хөдөлгөөнт холбооны тоног төхөөрөмжийн бодлого
Хөдөлгөөнт холбооны антенн, цамхгийн бодлого

  1. Радио давтамжийн зохицол
  2. Байршил ба зөвшөөрөл

Асуулга хэлэлцүүлэг:  Багийн дасгал ажил

Асуулт хариулт

16.30

Хаалт