Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Радио долгионы харилцан нөлөөллийн талаар 2012-2013 онд...
Радио долгионы харилцан нөлөөллийн талаар 2012-2013 онд ирүүлсэн гомдол, шийдвэрлэлтийн байдал
2014-11-14

Тус хороонд 2012 онд тусгай зөвшөөрөл эзэмшигчид, байгууллага, иргэдээс нийт 125 гомдол, хүсэлт ирсний дагуу хэмжилт шалгалтыг хийж гүйцэтгэн холбогдох арга хэмжээг авч, авсан арга хэмжээний талаар албан хариу өгч ажилласан. Үүнд:

  • Үүрэн холбооны сүлжээнд “Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн  хүний биед үзүүлэх нөлөөний хязгаарлалтын түвшин” тогтоох  -  3
  • Үүрэн холбооны сүлжээн дэх харилцан нөлөөлөл - 36
  • Өндөр хурдны утасгүй интернетийн харилцан нөлөөлөл - 6
  • Өргөн нэвтрүүлгийн сүлжээ
    • Телевиз, радиогийн харилцан нөлөөлөл - 7
    • Телевиз, радиогийн хамрах хүрээний хэмжилт, хүсэлт - 6
    • АйПиТВ (IPTV) - 1
    • Телевизийн олон сувгийн дахин дамжуулах үйлчилгээний харилцан нөлөөлөл /ММДС/-8
  • Харилцааны радио станцын харилцан нөлөөлөл -38
  • Бусад-20 болно.

Мөн 2013 онд тусгай зөвшөөрөл эзэмшигчид, байгууллага, иргэдээс нийт 98 гомдол, хүсэлт ирж тус хорооноос холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Үүнд:

  • Үүрэн холбооны сүлжээнд “Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн  хүний биед үзүүлэх нөлөөний хязгаарлалтын түвшин” тогтоох - 15
  • Үүрэн холбооны сүлжээн дэх харилцан нөлөөлөл - 28
  • Өндөр хурдны утасгүй интернетийн сүлжээний нөлөөлөл - 1
  • Хиймэл дагуулын холбоо /VSAT/ - 2
  • Өргөн нэвтрүүлгийн сүлжээ
    • Телевиз, радиогийн харилцан нөлөөлөл - 7
    • Телевиз, радиогийн хамрах хүрээний хэмжилт-3
    • АйПиТВ (IPTV) -1
    • Телевизийн олон сувгийн дахин дамжуулах үйлчилгээний харилцан нөлөөлөл /ММДС/-5
  • Харилцааны радио станцын харилцан нөлөөлөл -23
  • Бусад-13 болно.